Буриадаас Монголд байгаа ах дүүсээ хайж байна

687

Буриадын Бүгд найрамдах улсын "Бурятия” телевизийн (ГТРК «Бурятия») "Уулзалтын баяр баясгалан” хэмээх нэвтрүүлэгт Зэдийн аймгийн (Джидинский район) уугуул, Александр Эрдынеев гуай нэгэн хүсэлт ирүүлжээ.

Буриадын Бүгд найрамдах улсын "Бурятия” телевизийн (ГТРК «Бурятия») "Уулзалтын баяр баясгалан” хэмээх нэвтрүүлэгт Зэдийн аймгийн (Джидинский район) уугуул, Александр Эрдынеев гуай нэгэн хүсэлт ирүүлжээ. Тэрбээр өөрийнхөө гэр бүлийн эртний нэгэн түүхийг ярьж өгсөн байна.

Түүний эмээ Дарима гуай Бальчин хэмээх нэгэн хүнтэй гэр бүл болохоор хурим найраа хийхийг хүлээн байсны хажуугаар бас гэдсэн дэх хүүхдээ төрүүлэхээр хүлээж байсан аж. Гэвч тухайн үеийн цаг төрийн байдлын улмаас энэ бүхэн шал өөрөөр эргэж, Бальчин гуай Монгол Улс руу явахаар шийдсэн байна. Харин Дарима гуай төрсөн нутгаа орхин одохыг хүссэнгүй.Дарима гуай удалгүй хүү төрүүлсэн агаад, харамсалтай нь Бальчин гуай хүүтэйгээ уулзах хувьгүй байжээ.

Одоо тэр хүү аль хэдийнэ 85 насыг зооглосон буянтай буурал болсон бөгөөд түүний хүү нь Александр Эрдынеев юм.Александр Эрдынеев ийнхүү ярьсан байна. "Би өнгөрсөн зууны 20-иод оны үед Монгол Улс руу гарсан өөрийн өвөө Бальчины үр хүүхэд, төрөл төрөгсдийг олохыг хүсэж байна.

Манай өвөө Бальчин Монголд очоод гэр бүлтэй болсон юм аа. Энэ гэрэл зураг дээр түүний хүү Гонгор байгаа. Монголд байгаа миний хамаатан садангууд надтай холбоо барих байхаа хэмээн найдаж байна” хэмээн Александр Эрдынеев гуай өгүүлж байна. Таниж мэдэх хүмүүс болон Бальчин гуайн хүү Гонгор гуайн үр хүүхдүүд Буриадын тус телевизэд хандахыг хүсье!

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>