“Эрдэнэт” үйлдвэрт Үндэсний татварын албаны дээд шагнал гардууллаа Нийгэм 25-09-2015, 15:30 1128 Хуваалцах "Эрдэнэт” үйлдвэрийн "Сүлд” танхимд өнөөдөр Үндэсний татварын албаны "Хөх дэвтэр” гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагаанд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн болон удирдлагууд, Үндэсний татварын албаны ажилтнууд оролцов. Тус компани өнгөрсөн жил улсын төсөвт 341,8 тэрбум төгрөг төвлөрүүлж, орон нутгийн төсөвт 25 тэрбум төгрөгийн орлого оруулан шилдэг татвар төлөгч 50 аж ахуйн нэгжийг улсын хэмжээнд тэргүүлсэн байна. Үндэсний татварын албанаас жил бүрийн тавдугаар сард шилдэг татвар төлөгч, аж ахуйн нэгж байгууллагуудыг шалгаруулан, Үндэсний татварын албаны дээд шагнал, "Хөх дэвтэр” гардуулдаг уламжлалтай. Өнөөдөр "Хөх дэвтэр” дээд шагналыг "Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэнд гардуулан өглөө. 1128 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 2-09-2015, 15:32 Хууль хэрэгжиж эхэлсэн эхний өдөр 2331 хүнийг 41 сая 68 мянган төгрөгөөр торгожээ… 31-08-2015, 10:42 Зөрчлийн 100 оноо нь дуусвал эрхээ хасуулна… 31-08-2015, 08:55 Зөрчлийн 100 оноо нь дуусвал жолооны эрхээ хасуулна… 18-05-2015, 10:27 “Автобус-3” ХХК, “Мяралзаа” ХХК-ийн жолоочид хүн унагажээ… 3-10-2014, 10:27 Нийтийн тээврийн жолооч нар таван хүний аминд хүрчээ… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.