Ерөнхийлөгч HҮБ-ын Дээд хэмжээний уулзалтад оролцож, үг хэлэв

329

Нью-Йорк хот, 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр

Эрхэм дарга нар аа,

Ерөнхий нарийн бичгийн дарга аа,

Шинэ зууны эхэнд бид Мянганы Хөгжлийн Зорилтуудыг баталж, хэрэгжүүлж ирсэн. Бидэнд олон амжилт байгаа хэдий ч олон алдаа мөн бий. Гэхдээ дэлхийн хамтын нийгэмлэг сорилтоо чамлалтгүй давж чадсан. Бид бүгд олон сургамж авч, багагүй амжилтад хүрсэн.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей энэ удаа түүхэн баримт бичиг баталлаа. НҮБ-ын гишүүн 193 улс тогтвортой хөгжлийн төлөөх хөтөч зургаа тохиролцлоо. Хүн төрөлхтөн эдүгээ ирэх 15 жилийн улам бүр түгээмэл, зоримог төлөвлөгөөтэй боллоо.

Түгээмэл, бүх нийтийн ийм тохиролцоо өмнө нь хүн төрөлхтний түүхэнд байгаагүй.

Энэ нь цогц, тууштай гэд