Дүрэмгүй жолооч нар даврах нь

1048
 

Дүрэмгүй жолооч нар даврах нь

 

Автомашин ачиж, журамлах ажлыг түр зогсоосон тухай мэдээлэл цацагдаж, дуут дохио хангинуулсан ачилтын машинууд ч зам дээр харагдахаа больжээ. 

Уг ажлыг зогсоох болсон учир нь Замын хөдөлгөөний тухай шинэ хууль хэрэгжиж эхэлсэн холбоотойгоор өмнөх хуулийн хүрээнд гарсан дүрэм журмууд хүчингүй болсон байна.

Тиймээс автозамын нэгдүгээр эгнээнд байрлуулсан тээврийн хэрэгслийг ачиж, журамлах ажлыг энэ сарын 01-нээс түр хугацаагаар зогсоожээ.

Гэхдээ энэхүү журам бүрмөсөн зогсоогүй, цаашид үргэлжилнэ гэдгийг албаны эх сурвалжууд мэдээлж байна. Тодруулбал, ачилтын асуудлыг дахин журмаар баталж, торгуулийн асуудлыг дахин хэлэлцэж  хэрэгжүүлэх юм байна.

Ямартай ч хэсэг хугацаанд машинаа ачуулчих нь гэж айхгүй болсон дүрэмгүй жолооч нар даварч, нэгдүгээр эгнээнд машинаа тавих нь дахиад л нэмэгджээ.

Эх сурвалж: www.mminfo.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>