Өнөөдөр дэлхийн аялал жуулчлалын өдөр

300

Манай улс  Дэлхийн аялал жуулчлалын өдрийг 2003 оноос ХААИС-ийн багш оюутнуудын санаачилгаар тэмдэглэж эхэлсэн бөгөөд өөрсдийн мэргэжил болон аялал жуулчлалын салбарыг сурталчлах ажлыг хийж эхлүүлжээ.

Улмаар 2007 оноос Монголын аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмлэгээс уг арга хэмжээг өргөжүүлэн зохион байгуулж аялал жуулчлалын мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль, коллежийн оюутнуудын дунд аялал жуулчлалын улсын олимпиад зарлан тэмдэглэж иржээ.  Манай улс энэ жил "Торгон замын аялал жуулчлалд Монгол улсын оролцоо” сэдвийн хүрээнд уг өдрийг зохион байгуулж байна.

Энэ жилийн оюутнуудын дундах аялал жуулчлалын олимпиадад хот, хөдөөгийн 11 их, дээд сургуулийн 15 багийн 100 гаруй оюутнууд оролцож эрдэм, мэдлэгээ уралдуулсан ба Центавр,  Оюутны Эрдэм Шинжилгээний бага хурал болон спорт явган аяллын тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Харин өнөөдөр үндэсний түүхийн музейн өмнөх талбайд аялал жуулчлалын сургуулиуд "Торгон замын аялал жуулчлалд Монгол улсын оролцоо” сэдвээр үзэсгэлэн гаргах бол  Нийслэлийн Аялал жуулчлалын газраас "Жуулчны нүдээр монгол орон” фото зургийн үзэсгэлэн гаргаж мөн туроператор компаниуд өөрсдийн аяллын бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулж сурталчлах болно.

Энэ удаагийн арга хэмжээг Аялал Жуулчлалын Багш Судлаачдын Нийгэмлэг, БОНХАЖЯ-ны Торгоны замын аялал жуулчлалын төслийн нэгж, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Монголын Үндэсний Их Сургууль, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Блейк Айбекс экспедишн ХХК, Монголын түүхийн музей зэрэг байгууллага дэмжиж, хамтран зохион байгуулж байгаа юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.