Аалз алах гээд ШТС галдав

1030
Америкийн Детройт хотын нэгэн шатахуун түгээх станц дээр ер бусын хэрэг явдал гарсан байна. Азаар маш том хохирол амсахаас зайлсхийж чадсан гэнэ. Энэ явдлыг харуулсан дүрс бичлэг YouTube дээр тавигджээ. Нэгэн жолооч машиндаа бензин шахаж байхдаа бак руу нь аалз орох гэж байгааг харжээ. Сандарсандаа тэр эр асаагуур гаргаж ирээд аалзыг шатаахыг оролдсон аж. Мань хүн хаана байгаагаа мартсан бололтой. Асаагуураас болж ШТС шууд л шатаж эхэлсэн байна. Азаар жолооч өөрөө хохирол амссангүй. Автомашин нь ч бүрэн бүтэн хоцорчээ. Жолооч эр сандарч мэгдэлгүй машинаа холдуулаад гал даамжрахаас өмнө унтрааж чадсан гэнэ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>