С.Амина: Байнаа байна

955

Эр эм нь мэдэгдэхгүй эрлийз төрхөжсөн
Аaль аяглах нь эрийн хийморьт чамлагдсан
Хов живд худалдагдан, хүүхэн аалиар хучигдсан
Халхын монгол эрсийн хийморь сүлдийг гутаасан
Хүйсэндээ багадсан эр сүвтнүүд гэж байнаа байна...

Орж гарсан, ойртож уулзсандаа эр нөхрөө муулсан
Өгсөж уруудах амьдралын жимд ханийгаа харанхуйлсан
Бусдын эрд шуналаа чулуудан өлөнтсөн
Бусармаг бүхнээр чимж, амаа билүүдсэн
Эрээ голж чамласан эм гэж байнаа байна...

Эхийн цагаан уургийг амлаагүй
Энэрэлт хүний хорвоод эхээс мэндлээгүй мэт
Ээжийнхээ сэтгэлийг тамлан тарчлаасан
Элбэрэлт хүйн хайрыг гутаан сэвтүүлсэн
Эхийн нулимсаар хирээ угаагч үр байнаа байна...

Эр xүйсэндээ багадсан нь хийорь сүлдэд тэнцэшгүй еэ хөөрхий
Эрээ чамлах эм нь эргэх амьдралын үнэнд чамлагдана хөөрхий
Эхийн нулимсаар хирээ угаасан үр нь, элбэрэлт хүйн хорвоогийн нүгэлтэн дээ хөөрхий...

С.Амина

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>