Эрээний хужаа нар хандсан өчил

1548
Эрээний хужаа нар хандсан өчилХолхи газраас гялалзан харагдагч өнгөт Эрээн хот оо!
Хязгааргүй олон лангуун дунд шулганах олон улаан хужаа нар аа!
Бид та нартай танилцахыг хэдийнээс хүслээ!
Алтан сайхан биен дээр чинь оргиналь үйлдвэр байна уу? үгүй юу?
Аль эсвэл та нар Америкийн патентыг хуулбарлав уу? яав?
Аалзны шүлс шиг хэврэг бараанд чинь чанарын баталгаа байна уу? үгүй юу?
Ар Монголын наймаачдыг юунд ингэж хулхидна вэ?

Эрээний тэндээс энэ дэлхий ямар өнгөтэй үзэгднэм бэ?
Эх нутгийн минь арьс, ноолуур ямар үнэтэй санагдана вэ?
Элбэрэл хайр, хүний жудаг танай Эрээнд байна уу? үгүй юу?
Эдэлгээ муутай чанаргүй бараагаа юунд нааш нь илгээнэ вэ?

Хүний хэрэгцээгээр бизнес хийгч ганзагын наймаачид аа!
Хүссэн бүхнээ дууриалгаж хийдэг Эрээний хужаа нар аа!
Бид та нартай танилцахыг хэдийнээс хүслээ!
Нийгэм журам танай Эрээнд тогтсон уу? үгүй юу?
Нэг нэгнээ хулхидах явдал хэр хүчтэй өрнөнө вэ?
Янжуур тамхины цог танай Эрээнд хэр хурц туснам бэ?
Яагаад манай Монгол руу хулхи тамхи, хужаа спирт илгээнэ вэ?

Ууж идэж, уушиглаж, согтохыг бид хэдийнээс хүснэм
Урьдаар та нартай нийгэм журам байгуулалцаад
Ултай суурьтай наймаа ярилцвал яанам бэ?
Ууталж завшихын дон шүгэлсэн хужаанууд минь ээ!

Б.Ойдов

(Жич: Энэ бол шүлэг биш өчил шүү. Нөгөө юу ч бичиж гавихгүй мөртлөө сэтгэлгээний яруу найраг гэж хийрхэх болсон мангар бацаанууд шүүмжлээд ойчив доо)

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>