Их, дээд сургуулиуд төлбөрөө үндэслэлгүйгээр нэмжээ

281
ШӨХТГ-аас зарим их дээд сургуулийн төлбөр, хүнсний бараа бүтээгдэхүүний шошгонд шалгалт хийж хэд хэдэн зөрчил илрүүлжээ. Түүнчлэн зориулалтын дугуй түгжигч ашиглан иргэдийг хохироох нь хууль бус гэдгийг ШӨХТГ-аас мэдээллээ.

Хяналт шалгалтад МУИС, МУБИС, ШУТИС, ХААИС, АШУҮИС-ийг хамруулсан байна. Шалгалтаар үндэслэлгүйгээр сургалтын төлбөрөө нэмэх, сургуулийн дотоод журамд заагаагүй ч оюутнуудаас нэмэгдэл татаас, суурь хураамж авч байгаа нь илэрчээ.

Тухайлбал, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн сургал- тын төлбөр өмнөх жилийнхээс 24.4, АШУҮИС 10-68, МУБИС 23 хувиар нэмсэн аж. Түүнчлэн МУИС оюутнуудаас суурь хураамж гэх 224 мянган төгрөгийн төлбөр нэмж авах, хичээл сонголтоос хожимдсон бүртгэлийн хураамж авч байгаань хууль бус гэдгийг ШӨХТГ- ын дарга Т.Аюурсайхан хэлэв.

Эдгээр их дээд сургуулийн удирдах зөвлөл өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн бөгөөд сургалтын төлбөр нэмэгдүүлсэн үндэслэлээ ирүүлээгүй юм байна. Зөрчил гаргасан их сургуулиудад улсын бай- цаагчийн албан шаардлага хүргүүлж, захиргааны шийтгэл ногдуулахаар болсон аж.

Харин хүнсний бүтээгдэхүүнд хийсэн шалгалтаар "Цайны ертөнц” ХХК-ийн худалдаалж буй"Найман тахилтай цай”, "Стимо” ХХК-ийн "Гүрж ногоон цай”, "Миний сүлжээ” дэлгүүрийн худалдаалж буй "Бөмбөөлэй цагаан будаа”, "Таван богд интернэйшнл” ХХК- ийн худалдаалж буй "Найман гишүүн төгөлдөр”, "Мөнгөн аягат” зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн улс, үйлдвэрлэгчийн хаяг тодорхой бус байгааг илрүүлжээ.

Дээрх зөрчил нь стандартад нийцээгүйн зэрэгцээ хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг зөрчсөн явдал гэдгийг анхаарууллаа. Зөрчлийг арилгуулахаар албан шаардлага хүргүүлсэн гэдгийг албаныхан хэлсэн юм.

Түүнчлэн зориулалтын зогсоолд автомашинаа байршуулаагүй жолооч нарын автомашиныг ачих, дугуйг нь түгжих журам хэрэгжээд багагүй хугацаа өнгөрсөн. Энэ оны хоёрдугаар сарын байдлаар 11746 тээврийн хэрэгслийн дугуйг түгжиж 234.9 төгрөгийн орлогыг хууль бусаар төвлөрүүлж иргэдэд их хэмжээний хохирол учруулсан болохыг ШӨХТГ-аас тогтоосон билээ.

Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ШӨХТГ-аас "Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”-ыг хууль бус захиргааны актад тооцуулахаар нэхэмжлэл гаргасны дагуу энэ сарын 24-ний өдөр гомдлыг хянан хэлэлцээд, НИТХ-аас баталсан дээрх журмыг хууль бус гэж үзжээ.

Э.Төвчимэг

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.