Монголын ахмад багш нарын хүндэтгэлийн дурсамж уулзалт болно

1142


УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын Ахмад багш нарын холбоотой хамтран Монголын ахмад багш нарын хүндэтгэлийн дурсамж уулзалтыг зохион байгуулахаар болжээ.

Уг арга хэмжээнд боловсролын салбарт ажиллаж байсан 500 гаруй багш хамрагдах бөгөөд Улаанбаатар хотын бүх дүүргийн болон орон нутгийн ахмад багш нарын төлөөлөл оролцох юм.

Хүндэтгэлийн дурсамж уулзалт энэ сарын 30-ны өдрийн 14.00 цагт Төрийн ордонд эхлэх бөгөөд уулзалтыг нээж Монголын ахмад багш нарын холбооны тэргүүн, Монгол Улсын Гавьяат багш, профессор Д.Амар, Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт нар үг хэлэх юм байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>