|
Видео

Шинэ мэдээ

23-06-2017, 09:14

Хөлбөмбөгийн шүүгч талбай дээр галт зэвсэг гаргажээ

Мэдээний зураг,

Бразилийн доод лигийн нэгэн хөл бөмбөгийн тэмцээний үеэр гар буу ашиглан бусдыг сүрдүүлсэн хэрэг гарчээ. Брумадиньо болон Амантес да Бола багуудын тоглолтыг шүүж байсан шүүгч Габриел Мурта улаан карт гаргаснаас болж түүнийг нэг тоглогч өшиглөн бусад нь алгадаж эхэлсэн байна. 

Мурта хөлбөмбөгийн шүүгчээс бусад үед цагдаагийн ажилтан хийдэг байсан бөгөөд тоглогч нараар дээрэлхүүлж эхэлмэгцээ хувцас сольдог өрөө рүүгээ гүйж орон гар буутай талбай дээр эргэн иржээ.

Хэдийгээр хэн нэгнийг буудсан хэрэг гараагүй боловч шүүгчийг сэтгэлзүйн эмчилгээнд оруулахаар болсон байна. Муртагийн сэтгэлзүйн байдлийг хэвийн гэж тогтоосон үед дахин талбайд гарах эрхийг нь өгөх гэнэ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.