71 согтуу жолооч саатуулагджээ

1132
2015 оны 9 дүгээр сарын 29-ны  өдөр  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр  нийт 401 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  286  дуудлага бүртгэгдсэн байна.   Үүнээс ХАБАЖЭГХэрэг  6 бүртгэгдэж  7 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-0, явган зорчигч- 6, зорчигч-1.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон жолооч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.

Тухайлбал: СХД-ийн нутаг Зүүн салааны зам, Номуун дэлгүүрийн урд замд Х.Аванте маркийн авто машины жолооч Ё нь явган зорчигч 51 настай эрэгтэй  М-г мөргөж гэмтээсэн байна.

Мөн Төв аймгийн Өндөр ширээт сумын Бүс уулын зүүн замд М.Пажеро маркийн О  жолоочтой авто машин онхолдож зорчигч 72 настай эмэгтэй Д нас барж 2 хүн гэмтжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>