Цэргийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно
"Алдар” спорт хорооны тамирчид цэргийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор маргааш БНСАУ-ыг зорих аж.
Дэлхий цэргийн спортын байгууллагаас зохион байгуулдаг энэхүү тэмцээнд Монгол улсын зэвсэгт хүчнийг төлөөлөн Зэвсэгт хүчний "Алдар” спорт хорооны 70 гаруй тамирчид байт харваа, бокс, буудлага, чөлөөт бөх, жүдо бөх, хөнгөн атлетик, таеквондо, дугуй зэрэг спортын найман төрлөөр хурд хүчээ сорих юм байна.
Н.Буянжаргал