Явган хүний гарцын тоог нэмье

934

Замын хөдөлгөөний тухай шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш хүмүүс гарцгүй газраар зам хөндлөн гарах багасчээ. Гэхдээ л хотын төвийн хэд хэдэн газар иргэд яалт ч үгүй гарцгүй газраар зорчиж байгаа юм.

Тэднийг ажиглавал орчин тойронд нь явган хүний гарц харагдсангүй. Харин онцын шаардлагагүй газар явган хүний гарцыг хийснээс болоод тэд зам хөндлөн гарахдаа автомашин дундуур сүлжин гарах болсон байна. Гол голдирлоороо урсадгийн адил явган хүний гарц хүмүүсийн олноороо зорчдог газар байх ёстой.

Гэтэл манайд тийм дүрэм үйлчилдэггүй, тогтсон журам ч байдаггүйг гарц хоорондын зай болон тэмдэглэгээнээс харж болно. Манайд явган хүний гарц хэд байдгийг бид мэдэхгүй. Гэхдээ нийслэлийн олон газарт явган хүний гарц шаардлагатайг захын хорооллоос ажиглаж болно.

Тиймээс л аливаа ажлыг бага гэлтгүй судалгаа хийсний дараа хийх хэрэгтэй юм. Дорвитой судалгаа хийснийхээ дараа шаардлага тавибал дүрэм журам зөрчих хүн үгүй болов уу.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>