Үхрийн мах идээд үхтлээ зодуулжээ

794

Энэ хэрэг явдал Энэтхэгийн нийслэл Нью-Делигээс холгүйхэн орших Дадри хотод болсон байна. Тэндхийн нэгэн индус омог лалын шашинтай төмрийн дархан Мухаммед Акхлак болон түүний гэр бүлийг нууцаар үхрийн мах идсэнд сэжиглэжээ.

Ингээд хүмүүс бөөнөөрөө Акхлакийн орон гэр рүү дайрч ороод түүнийг үхтэл нь зодсон аж. Талийгаачийн хүү эмнэлэгт хүнд гэмтэлтэйгээр хүргэгджээ. Охин нь улангассан олныг зогсоохыг оролдсон ч түүнийг түлхэж унагаасан гэнэ.

Лалын шашинтнууд талийгаачийн өшөөг авахыг оролдсоноор олныг хамарсан зодоон болов. Цагдаагийн нэмэлт хүч дуудсанаар зодооныг зогсоожээ. Дархан эрийг хороосонд сэжиглэгдэж буй 30 гаруй хүмүүсээс зургааг нь саатуулсан аж.

Индусууд үхрийг ариун амьтанд тооцдог бөгөөд дийлэнх газар нь үхрийг хороохыг хориглодог билээ. Хэдийгээр ийм хатуу чанд хуультай ч гэлээ Энэтхэг Улс үхрийн мах экспортлогч томоохон улсын нэг юм. Мөн тэд үхрийн махны хэрэглээгээрээ дэлхийд тавд жагсдаг байна.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>