|
Видео

Шинэ мэдээ

Өчигдөр, 12:08

Мэндчилгээ

МэндчилгээТехнологийн сургууль нь 1975 онд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн нэг хэсэг болон "Сургалтын төв” нэртэйгээр анх байгуулагдсан. Амжилт бүтээлээр дүүрэн 40 жилийн ойн баяраа тэмдэглэж буй Технологийн сургуулийн хамт олон, үе үеийн төгсөгчдөд "Эрдэнэт” үйлдвэрийн хамт олны нэрийн өмнөөс баярын мэндчилгээ дэвшүүлье.
     Улс орнуудын нийгэм, улс төр, эдийн засаг өөрчлөгдөж, шинжлэх ухаан хөгжиж, үйлдвэрлэл өсч байгаатай уялдан даяарчлал улам хүчтэй явагдаж, уул уурхайн  салбарт томоохон өөрчлөлт, шинэчлэлт бий болж байна. Хөгжлөө даган өндөр ур чадвартай  мэргэжилтэн инженерүүд зайлшгүй шаардагдаж байна.
     Технологийн сургууль өнгөрсөн хугацаанд сургалт, эрдэм шинжилгээний ажилд олон улсын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, багш оюутан солилцоог нэмэгдүүлэх чиглэлээр  гадаад дотоод харилцаагаа өргөжүүлсээр ирсэн. Тухайлбал ОХУ, АНУ, ХБНГУ, БНСУ, Казахстан улсад оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүллээ.
     40 жилийн хугацаанд  Монгол улсын  уул уурхайн салбарт тодорхой хувь нэмэр оруулж нарийн мэргэжлийн инженер техникийн ажилтнууд бэлтгэн гаргасан сурган хүмүүжүүлэгч багш та бүхэн цаашид сургалтын арга технологи, менежментээ сайжруулж инженер, технологийн олон салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж, шинжлэх ухаан, технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн ирээдүйн хөгжлийг авч явах өндөр боловсролтой мэргэжилтнүүдийг төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
     Технологийн сургуулийн анхдагчид болон үе үеийн удирдлагууд, багш, эрдэмтэн докторууд, оюутан та бүхний эрдэм оюуны ундарга мөнхөд арвин, ажил амьдралын зам дардан байхын ерөөл өргөж, ажлын өндөр амжилт хүсье.


Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал, Монгол улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан  Ц.ДАВААЦЭРЭН

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.