Д.Трамп: АНУ “дэлхийн цагдаа” болохыг оролдох хэрэггүй
АНУ-ын тэрбумтан Д.Трамп тус улс "дэлхийн цагдаа”-гийн үүрэг гүйцэтгэхийг оролдож, бусдынхаа дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох хэрэггүй гэсэн байр сууриа "СNN” телевизэд өгсөн ярилцлагадаа илэрхийлжээ.
Мөн тэрбээр АНУ-ын зэвсгийн арилжааг сөргөөр үнэлсэн байна. "Бид байнга бусдад зэвсэг өгч, энэ зориулалтаар хэдэн арван тэрбумыг зарцуулдаг боловч тэд авсан зэвсгээ бидний эсрэг чиглүүлдэг. Хэнийг дэмжиж байгаагаа ч мэддэггүй” хэмээн ярьжээ.
Д.Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдолд Сирийн дүрвэгчид дунд "Исламын улс” бүлэглэлийн дайчид байх магадлалтай тул бүгдийг нутгаасаа хөөн гаргана гэдгээ өгүүлсэн байна.