“Хүний төлөө-Зөв тус” сарын аяны нээлт боллоо
"Хүний төлөө-Зөв тус” сарын аян энэ сарын 31-нийг хүртэл аймгийн хэмжээнд хэрэгжинэ. Аяны хүрээнд эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэд даатгуулагчдын нийгмийн хамгааллыг сайжруулах, байгууллагын хөдөлмөрийн харилцаа, аюулгүй байдал, эрүүл ахуйн үр нөлөө бүхий удирдлагын тогтолцоог төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн зөвлөн туслах, урьдчилан сэргийлэх хяналт зохион байгуулж, үр дүнг тооцон олон нийтэд сурталчилна.
У.Цэрэнбат