|
Видео

Шинэ мэдээ

Өчигдөр, 14:04
Өчигдөр, 13:52

Намрын ногоон өдрүүд Мишээл экспод үргэлжилж байна


Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ Мишээл экспо төвд үргэлжилж байна.

21 аймаг, нийслэлийн 350 гаруй аж ахуйн нэгж өөрсдийн брэнд бүтээгдэхүүнээр оролцож буй үзэсгэлэн энэ ням гарагийг дуустал болох юм.

Намрын ногоон өдрүүд үзэсгэлэнгийн өнөөдрийн хөтөлбөр болох "Сүүтэй Монгол" өдөрлөг 11.00 цагаас эхэлнэ. Энэ өдөрлөгт хүрэлцэн ирснээр сүүтэй хоол хийх урлагтай танилцах, сүү боловсруулах үндэсний үйлдвэрүүдийн сонирхолтой үйл ажиллагааг үзэх боломжтой аж.

Мөн Мишээл экспо төвд болж буй үзэсгэлэнд Сэлэнгэ аймаг талх, утсан загас, хүнсний ногоо, зөгийн балаар оролцож байгаа бол Хөвсгөл аймаг жимсний чанамал, эмийн ургамлын брэнд бүтээгдэхүүнүүдээ нийслэлчүүддээ дэлгэжээ.

Мөн Ховд, Архангай, Булган аймгууд ааруул, зөөхий, шар тос зэрэг уламжлалт бүтээгдэхүүнээрээ оролцож байгааг Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.