Есөн байршлын газрыг дуудлагаар худалдана

1080



Нийслэлийн нутаг дэвсгэрийн 9 байршилд газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг Нийслэлийн өмчийн харилцааны газраас зарлажээ. Дуудлага худалдааг Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 6-р хавсралтаар батлагдсан журмын дагуу явуулна

  1. Баянгол дүүрэг, 20-р хороо 4-р цахилгаан станцын зүүн талд
  2. Баянзүрх дүүрэг 10-р хороо "Витсамо” үйлдвэрийн хойд талд
  3. Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, 22-ын товчооны урд талд
  4. Сонгинохайрхан дүүрэг, 32-р хороо, Авто худалдааны цогцолборын бүс 6 барилга 8
  5. Сонгинохайрхан дүүрэг 32-р хороо, Авто худалдааны цогцолборын бүс 6 барилга 7
  6. Сонгинохайрхан дүүрэг З2-р хороо, Авто худалдааны цогцолборын бүс 6 барилга 6
  7. Хан-Уул дүүрэг 10-р хороо, Буянтухаа спорт цогцолборын зүүн урд талд
  8. Хан-Уул дүүрэг 10-р хороо, Буянтухаа спорт цогцолборын зүүн урд талд
  9. Хан-Уул дүүргийн 10-р хороо, Түргэний гол дагуу

Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг энэ сарын 16-ны өдрөөс эхлэн 8:00- 17:00 цагийн хоооронд нийслэлийн өмчийн харилцааны газрын жижүүрийн дэргэдэх битүүмжилсэн бүртгэлийн хайрцгаар хүлээн авна. Бүртгэлийн хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хаах юм байна. Дуудлага худалдаа Нийслэлийн Төр захиргааны Хангарьд ордны 14 давхрын хурлын зааланд энэ сарын 21-ны 10 цагаас эхлэн нээлттэй явагдана.

Н.Алт

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>