Э.Бат-Үүлийн толгойг нь илсэн компаниуд ДАМПУУРЛАА ЗАРЛААЧ
Хариуцлага гэж юу вэ. Энэ асуултыг нийгмийн үйлчилгээний байгууллагууд болон улстөрчдөөс асуух цаг нэгэнт болжээ. Тэр тусмаа Улаанбаатар хотын МЭЭР Э.Бат-Үүл дарга аа таниас нэр цохож асуумаар байна. Таний толгойг нь илсэн автобус компаниуд иргэдэд хэрхэн үйлчилж байна вэ? Дуртай цагтаа ажил хаялт зарлаж өөрсдийн эрх ашгийг л хөндөхөөс биш иргэдийн эрх ашгийг өмнөө хэзээ ч тавиагүй байх.
Саяханаас УХААЛАГ АВТОБУС боллоо гээд л олон нийтийн тархийг угааж СМАРТ КАРТ гээчийг бий болгож иргэдийн халааснаас 3600 төгрөгийг сэмхэн суйлахад нь Хотын мээр Э.Бат-Үүл та л тусалсан. Яагаад!!! Гэтэл өнөө компаниуд "ДАВАРСААР ДАВАРСААР ДАГВЫН ОРОНД" гэгчээр энэ иргэдийн халаас суйлах смарт карт нь ашиггүй байна гээд дахин ажил хаялт зарлалаа. Та одоо яг яаж арга хэмжээ авах уу.
Анх энэхүү ухаалаг автобусны СМАРТ КАРТ-ыг оруулж ирэхдээ иргэд дамжин суултанд үнэ төлбөргүй байна гээд л богино ресстэй болгож ард түмний тархийг угааж чадсан. Харин яг хэрэгжүүлэхдээ л автобус компаниуд маань алдагдалд орлоо гээд л богино ресстэй ч мөнгөө төлөөд явахыг уриалсан ард түмэн чимээгүй л таньд итгэсэн. Өчигдөрхөн л Хотын ИТХ-ын дарга Д.Баттулга иргэдийн санхүүгийн байдалд тулгуурлан дахин дамжилтад 60 хүртэл хувиар бууруулж төлбөр төлөх буюу 200 төгрөгөөр суух тухай ярсан. Гэтэл энэ яриа эхлэхтэй зэрэг л таний толгойг нь илсэн автобус компаниуд ажил зарлаад иргэдийг ажилаас нь хоцроож ихээхэн бухимдал дагууллаа. Үнэхээр л иргэддээ анхаарал тавьдагаа харуулж, бас энэ даварсан хэдэн компаниудад төр төмөр нүүртэй гэдгийг харуулах цаг болсон юм биш үү. Үнэхээр ажилчиддаа цалинг нь тавьж чадахгүй байгаа бол ДАМПУУРЛАА ЗАРЛААД дараагийн байгаа боломжийг эрэлхийлэх хэрэгтэй биздээ. Зүгээр л хэн нэгний шахаанд орж ажил үүргээ гүйцэтгэдэг хотын мээр байснаас байгаагүй нь дээр. Э.Бат-Үүл ээ.
Эх сурвалж www.bolod.mn
ЧОЙ