Улсын бүртгэлийн Ерөнхий газрын удирдлагуудтай санал солилцов

1081

1d2sasМонгол Улсын Их Хурлын гишүүн, Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны дарга О.Содбилэг өнөөдөр /2015.10.07/ Улсын бүртгэлийн Ерөнхий газрын удирдлагуудтай уулзав.

Уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд, Улсын Их Хурлын гишүүний зөвлөх, туслах, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Ц.Пүрэвдорж холбогдох газар, хэлтсийн дарга нар оролцлоо.

Уулзалтын үеэр Дэд хорооны 2015 оны төлөвлөгөөт ажлын хүрээнд иргэний бүртгэл, сонгогчдын нэрсийн жагсаалтыг хэрхэн бүртгэж байгаа, мэдээлэл, технологийн аюулгүй байдал, хамгаалалт, бусад төрийн байгууллагуудтай хэрхэн уялдаатай ажиллаж байгаа талаарх мэдээллийг албаны хүмүүсээс тодруулж, мэдээлэл авав.

Мөн иргэний бүртгэл, мэдээлэлтэй холбогдсон асуудлаар 2016 төсвийн тухай хуулийн төсөл, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөлд тусгах шаардлагатай асуудлаар санал солилцлоо.

Байнгын хорооны ажлын алба

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>