Г.Маралмаа, Т.Цогт нар чанга дэглэмтэй хориход 24 жил “сууна”

400


Дөрвөн настай охиноо онц хэрцгийгээр зодож хөнөөсөн хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаа Т.Цогт, Г.Маралмаа нарын шүүх хурал өчигдөр бүтэн өдөр үргэлжилсний эцэст шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ танилцуулав.

Есөн цаг үргэлжилсэн шүүх хурлын үеэр Г.Маралмаа ухаан алдаж унасан юм. Тэрээр  есөн сартай жирэмсэн бөгөөд төрөх хугацаа нь энэ сарын 20 юм байна. Гэсэн ч түүний ялыг эдлүүлж, хүүхдийг нэг ой хүрэхээр асран хамгаалагчид нь өгөх юм.  Эцсийн мөчид шүүх бүрэлдэхүүн Т.Цогт, Г.Маралмаа нарт 24 жилийн хохих ял оноох шийдвэр гаргалаа.

Т.Цогт,  Г.Маралмаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.11, 100.1, 91.2.12, 91.2.15-т зааснаар буруутгаад байсан юм.  Т.Цогтын таван жилийн хорих ялыг гянданд үлдсэн 19 жилийг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх бол Г.Маралмаагийн ялыг бүтнээр нь чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болжээ.

С.Саруул

Эх сурвалж: www.polit.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.