"Спортлог Улаанбаатар" өдөрлөг болно
Нийслэлийн 376 жилийн ойд зориулсан "Спортлог - Улаанбаатар” бүх нийтийн өдөрлөг 10 дугаар сарын 10-ны өдрийн 10:00-17:00 цагийн хооронд Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болно. Энэхүү бүх нийтийн өдөрлөгийн зорилго нь биеийн тамир, спортын тухай хууль, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтын хүрээнд өсвөр үе, залуучуудад биеийн тамир, спортын үйл ажиллагаанд татан оролцуулах, түүгээр хичээллэж, амьдралын хэвшил болгох замаар эрүүл амьдралын хэв маяг, аливаа саад, бэрхшээлийг даван туулах бие, сэтгэлийн тэсвэр хатуужилтай шинэ үеийг бий болгоход оршино.
"Спортлог - Улаанбаатар” бүх нийтийн өдөрлөгийн ажиллагаанд нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын газар, хороо, спортын холбоод, нийслэлийн Засаг даргын дэргэдэх Оюутны шигшээ баг, дүүргүүдийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн тамирчид, нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг фитнесийн болон спортын клубүүд, спортын IV наадмын тэмцээнд оролцогчид иргэд, Монголын залуучуудын холбоо, нийслэлийн ЕБС-ийн сурагчид, нийслэлийн ахмадууд зэрэг 60 гаруй байгууллагын 2000 гаруй төлөөлөл оролцож үйл ажиллагаагаа сурталчилна.
Төв тайзан дээр, тайзны урд хэсэгт Монголын спорт бүжгийн холбоо, Монголын гимнастикийн холбооны спортын болон уран сайхны гимнастик, аэробик, хийн дасгалын багийн үзүүлэх тоглолтууд, нийт оролцогч сонирхогчдыг хамарсан фитнесс аэробикийн дасгал хөдөлгөөн хийлгэх, дүүргийн Биеийн тамир, спортын хороо, Спортын холбоод, фитнесс клубүүд өөрсдийн үйл ажиллагааг сурталчилах арга хэмжээ явагдана.
Талбайд нэг загварын асар майхнуудыг барьж дүүрэг, холбоод, фитнесс
клубүүдэд хуваарилан хаяг, туг далбаагаар чимэглэсэн байна.
Чингисийн талбайд зохион байгуулах үйл ажиллагаанууд
Дүүрийн биеийн тамир, спортын хороод, спортын холбоод болон хамтран
ажиллаж байгаа байгууллагууд өөрсдийн асар майхан, хуваарилагдсан
талбайд үйл ажиллагаа явуулна. Үүнд:
-
Дүүргүүдийн биеийн тамир, спортын хороод, өсвөр, оюутны шигшээ багуудын үйл ажиллагааг иргэдэд танилцуулна /самбар, холбогдох цом, өргөмжлөл, медаль, танилцуулга, тоног төхөөрөмж, хувцас, зураг ном сэтгүүл зэргээр үзэсгэлэн гаргана/
-
Нийслэлийн иргэдийн спортын наадмын ажиллагааг сурталчилна
-
Үндэсний сур, аялал, буудлага, байт харваа үндэсний хөлөгт тоглоом зэрэг спортын хэрэлэл материалаар үзэсгэлэн гаргаж иргэдэд үзүүлэх, тайлбарлах, холбогдох танилцуулна
-
Дугуйн үзэсгэлэн худалдаа, пракат үйлчилгээ зохион байгуулна
-
Спорт дэлгүүрүүдийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулна
-
Эрүүл мэнд, бие бялдрын сорилын үзлэг, зөвлөгөө өгнө
-
"Улаанбаатар марафон-2015” зурагт үзэсгэлэн гаргана гэж Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.