|
Видео

Шинэ мэдээ

17-11-2017, 12:08

Зам


Бүх аймаг, сумдыг хатуу хучилттай автозамаар холбоно. Энэ сайхан мэдээ. Тав хоноод очдог газарт хоёр хоноод хүрнэ. Алжааж, ядарч, машин тэргээ эвдэж очдог газарт саадгүй зорчоод хүрчихнэ.

Хүмүүсийн зорчих урам зориг ч нэмэгдээд ирнэ. Хөвсгөл аймаг руу хатуу хучилттай авто замаар зорчдог болсноос хойш тус аймгийг зорих иргэдийн урсгал нэмэгдсэн нь өнгөрсөн зуны хамгийн таатай, үйл явдал болоод өнгөрсөн.

Шинээр тавьж буй, тавих гэж буй хатуу хучилттай автозамтай холбоотойгоор бидэнд тулгамдаад буй асуудал бол тавьсан замаа тордох арчилахад ихээхэн мөнгө хөрөнгө төсөвлөж, улам олон жил ашиглах, шинээр ажил нь эхэлж буй автозамуудад тавих шаардлагыг өндөржүүлэх хэрэгтэй байна.

Өвөрхангай аймаг руу тавьсан автозам хэдхэн жилийн дотор "там” болж хувирсан бол зүүн зүгт тавьсан хатуу хучилттай автозамын хувьд хагархай, цоорхой нь автомашины эд ангийг гэмтээх, аваар осол гарах хэмжээнд ч нөлөөлөхүйц болоод байна. Хатуу хучилттай автозам тавиад таван сар зорчоод эвдэрч, энд тэндээ цоорхой үүсээд байвал эргээд л шороон замаараа давхих хэрэг гарна.

Шаардлага хангахгүй хатуу хучилттай автозамаар бүх аймгаа холбох гэж яарснаас чанартай автозам барих талаар арга хэмжээ авсны дараа ажлаа эрчимжүүлбэл хаана, хаанаа ашигтай байхсан. Зам дагаж хөгжил ирнэ гэдэг ч чанартай зам л хөгжлийг түргэсгэнэ үү гэхээс барьснаасаа хойш засвар арчилгааны мөнгө, дахин засварлах шаардлагатай зарлага гаргах зам улс оронд хөгжил бус чирэгдэл л авчрах болно.

Д.Лхагва-Очир

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.