Гадна даль жигүүр минь цуцаж яваа ч зүрх зориг минь мохоогүй шүү
Монгол Улсад орчин үеийн тагнуулын байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө далд фронтод амь бие үл хайрлан, нэгэн үзүүрт сэтгэлээр тэмцэж явсан эрэлхэг дайчдын үйлс, гавьяаг мөнхжүүлэх зорилгоор хилийн чанадад эх орныхоо даалгаврыг биелүүлж явсан зарим хүний талаар уншигч олондоо дэлгэн толилуулж байгаа билээ.