Улаанбаатар хот xүн амын төвлөрөлөөрөө дэлхийд тэргүүлжээ
Сэтгүүлч Томас Бекдаль Туркийн хүн амын 20 орчим хувь нь Истанбул хотод амьдардаг болохыг олж мэдсэний дараа дэлхийн мега хотуудад хүн амын хэдэн хувь нь төвлөрдөг тухай нарийвчлан судалжээ. Тэрбээр Дэлхийн банкны дата мэдээллийг ашиглан хүн амын дийлэнх хэсэг нь нэг хотод төвлөрсөн орнуудыг тодруулжээ.
Тус үзүүлэлтийг Сингапур, Кувейт, Ливан улсууд тэргүүлсэн бол Монгол улс дөрөвдүгээрт оржээ. Тус дата мэдээллээс үзэхэд Улаанбаатар хотод Монгол Улсын нийт хүн амын 46.3 хувь нь төвлөрдөг аж.
Харин дэлхийд хүн амын тоогоороо тэргүүлдэг БНХАУ, Энэтхэг улсуудад төвлөрөл харьцангуй бага байгаа нь ажиглагджээ.