“Е-Газарчин” дээд сургуулийн “зайны” сургалтаас болж Солонгосд амьдардаг монгол иргэн 47 сая төгрөгөөр хохирсон гэжээ

1026

Манай их дээд сургуулиуд сургалт ямар замбараагүй болсоныг харуулсан хэрэг гарчээ. Жил бүр сургуулиудыг магадлан итгэмжлэлээ гээд байдаг салбарын яам нь хянаж зохицуулах чадвараа  алдан зөнд нь тавиад туужээ. "Газарчин” дээд сургууль нь зайны сургалт явуулах тусгай зөвшөөрөл аваагүй байхад салбар нь болох "Электрон Гзарчин” дээд сургууль нь он-лайн сургалт явуулж үүнд суралцсан Солонгосд амьдардаг монгол эмэгтэй нийтдээ 2.5 жилээ алдаж 47 сая гаруй төгрөгөөр хохирсон хэмээн шүүхэд хандаж. Тэрээр хууль бус сургалтанд суусан гэж гомдол гаргасан агаад энэ тухайгаа диплом авах үедээ мэджээ.

Учир нь Е-Газарчин” дээд сургууль диплом дээрээ онлайн гэж бичихээс татгалзсан нь зайны сургалт явуулах тусгай зөвшөөрөл аваагүй байсантай холбоотой гэнэ. Харин Солонгосд амьдардаг иргэн нь заавал онлайн гэж  бичүүлнэ, тэгж байж диплом нь тус улсад хүлээн зөвшөөрөгдөх байсан гэнэ. Монгол эмэгтэй нь 2007 оноос хойш Солонгосд амьдарч байгаа аж. 2010 онд Монголын анхны онлайн дээд суургууль нээгдэн элсэлт авч байгааг мэдээд Сөүлийн их сургуульд орох гэж байснаа больж "Е-Газарчин” дээд сургуульд ханджээ. Элсэгчид ажлаа хийнгээ суралцах боломжтой, сургалтын бүх үйл явц онлайнаар явагдана, дипломоо ч онлайнаар хамгаална, манайх Монгол улсад хэрэгжүүлж байгаа зайны сургалтын тендерт оролцож онлайн сургалт явуулах эрх авсан, Газарчин дээд сургуулийн диплом өгнө гэсэн нь таалагдсан гэнэ. Ингээд "Е-Газарчин” дээд сургуулийн захирал С.Батболдтой Сөүлд уулзаж солонгос хэлний багш-орчуулагчаар суралцахаар болж гэрээ байгуулжээ. Захирал нь 7 хоногийн 5 өдөр хичээллэнэ, өдөрт 120 минут орно, нийт 6 улирлын төлбөр 2700 доллар, нэг улиралд 450 доллар болно гэжээ. Ингээд 2011 оны 1-р сараас өвлийн элсэлтэнд хамрагдсан ч  сургалт нь хэлсэн шигээ явагдсангүй.

 

Багш нар нь байнга хоцрох, тог тасарсан гэх мэт асуудал зөндөө гарч. Энэ мэт шалтгаан дунд эхний нэг жилийн сургалт өнгөрч. 2012 онд ахин захиралтай уулзан зөвшөөрөл авч "нийгмийн ажилтан” мэргэжлээр 2013 оны 1-р сарын 2-ноос суралцахаар болжээ. Бас л хоёр улирлын төлбөрөө төлсөн ч мэргэжлийн хичээл оролгүй явсаар 2014 он гарчээ. Хичээлийн хуваарь байнга өөрчлөгддөг, шалгалтаа авахгүй дүнгээ ч танилцуулалгүй явж. 2013-2014, 2014-2045 оны хичээлийн жилд 6 улирал суралцсан ч дүн байхгүй гэсэн мэдээллийг сургуулиас ирүүлжээ. Гайхсан "оюутан”  7 улирал сурсан ч дүнгүй яваа талаараа захиралд мэдэгдэхд чи 7 биш 5 улирал суусан байна гэснээс болж тэр хоёр  маргалджээ. Маргаан нь хурцадсаар "Газарчин” дээд сургуулийн захирал А.Дамдинбазарыг дамжаад цаашаа өндөр авчээ. Тухайн үеийн БСШУЯ-ны дээд боловсрол хариуцсан мэргэжилтэн Баднаанямба, НМХГ-ын дээд боловсрол хариуцсан байцаагч Эрдэнэчулуун нарт учир байдлыг хэлсэн гэнэ. Ингэж хөөцөлдсөний хүчинд хугацаа нь тодорхойгүй байсан урьдчилсан хамгаалалтаа 2014 оны 12-р сард хийж. Диплом хамгаалалтаа энэ оны 1-р сард хийхэд "С” үнэлгээ өгч урьдчилсан хамгаалалтын 90 үнэлгээнээс нь илт бууруулж 61-75 хувиар үнэлсэн гэнэ.  "Е-Газарчин” нь түүнийг 2014 онд бус харин 2015 оны 5-р сард төгсгөх хүсэлтэй байсан аж.

Ингээд МХЕГ-ын Эрүүл мэнд,боловсрол  соёлын хяналтын газрын дарга Н.Гансүхэд өргөдөл өгч байж сая "Е-Газарчин” нь зөвшөөрөлгүйгээр онлайн сургалт явуулж байсныг мэджээ. Харин сургуулийн захиргаа байдал эвгүйдмэгц бүх төлбөрийг буцаан олгож. Гэхдээ тухайн иргэний сурж байна хэмээн хий үрэгдсэн 2.5 жилийг нь  огт авч хэлэлцсэнгүй. Хохирогчийн талынхан "Е-Газарчин” дээд сургууль цэвэр ашгийн сонирхолоор хандсан гэж гомдол мэдүүлжээ.
 

NUUTS.mn
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>