Увс, Булганд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

1234

Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлж байна.

 Унтраасан: Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Билүүт багийн "Могойтын-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 15 км/ ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 2015.10.11-ний өдрийн 16:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 103 иргэн, 10 автомашин, нийт 115 хүн 11 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.10.11-ний өдрийн 17:17 цагт унтраасан.

Цурамд орсон: Увс аймгийн Хяргас сумын "Хайрхан” багийн "Хавчиг зураа” гэдэг газар /сумын төвөөс баруун урд 15 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.10.10-ны өдрийн 17:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч,1 автомашин, орон нутгийн 25 иргэн, 2 автомашин, нийт 37 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.10.11-ний өдрийн 14:20 цагт цурамд оруулсан.

Ажиллаж байгаа: Увс аймгийн Хяргас сумын "Бугат” багийн "Булганы-Ар” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 30 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.10.11-ний өдрийн 14:31 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 15 иргэн, 1 автомашин, нийт 25 хүн 2 техник хэрэгсэлтэйгээр;

Булган аймгийн Сэлэнгэ сумын Атар багийн "Хулстайн гурван даваа” гэдэг /сумын төвөөс баруун хойд зүгт 90 км/ газар ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 2015.10.11-ний өдрийн 20:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хагч, 1 автомашин, орон нутгийн 6 иргэн, 1 автомашин, нийт 18 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>