АН дотроос нам төржээ

1024
Дээд шүүх өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт нэгэн шинэ намыг бүртгэжээ. Тэр нь Бүтээн байгуулалтын нам нэртэй юм байна. Тус нам УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин, Л.Болд, Ц.Оюунгэрэл нараас гадна, АН-ын гишүүдээс бүрджээ.
 

 

Бүтээн байгуулалтын намыг бүртгэсэн талаарх мэдээл­лийг одоогоор ихэд нууцалж байгаа хэмээн эх  сурвалж мэдээллээ. Энэ талаар Дээд шүүхийн хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад "Ийм мэдээлэл одоогоор алга байна. Хурлын зард байгаагүй” гэсэн хариултыг өгөв.

Эх сурвалжийн мэдээллээр, Бүтээн байгуулалтын намын хүсэлтийг өнгөр­сөн долоо хоногийн даваа гаригт буцаагаад, пүрэв гаригт дахин өгөхөд нь бүртгэсэн гэнэ.

Б.Дамдин

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>