Нэг зууны дараа хаврын улирал эрт айлчилна

761


Нэг зууны дараа хаврын улирал эрт айлчилна

Зуун жилийн дараа гэхэд АНУ болон бусад нутагт хаврын улирал эрт айлчилна гэж судлаачид мэдэгдэв. Энэ нь дэлхийн дулааралтай холбоотой гэж тайлбарлажээ.

Зуун жилийн дараа хаврын улирал ердийнхөөсөө гурван долоо хоногийн өмнөөс эхэлнэ гэж Висконсин-Мэдисоны их сургуулийн судлаачид дүгнэснийг "Environmental Research Letters” сэтгүүлд нийтэлсэн байна.

Энэ нь үр тариа, ан амьтан болон тэдгээрээс хамааралтай зүйлсэд хүчтэй нөлөөлж болзошгүй гэж судлаачид хэлжээ.

"Бидний хийсэн судалгаагаар өвлийн улирлын хугацаа богино болно. Энэ нь Висконсинд амьдардаг бидэнд таатай мэдээ боловч хол нүүдэг шувуудад сөрөг нөлөөтэй. Жишээ нь, шувуудын нүүдэл өвлийн улирлын өдрийн уртаас хамаардаг. Тэд шаардлагатай ургамлын нөөцөө олохын тулд үржлийн газраа ирэхэд өвс ургамал нь үгүй болсон байж магадгүй юм" гэж судлаачдын нэг Эндрю Эллстадт хэлэв.

Д.Нямтулга

"Монцамэ" агентлаг

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>