Уурхайн цоорхойд унаж осолдох нь ихэсжээ Нийгэм 15-10-2015, 16:56 1219 Хуваалцах Сүүлийн үед хөдөө орон нутгийн уурхайн нүх, цоорхойд иргэд осолдож амиа алдах явдал ихэссэн байна. Тухайлбал, Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт алтны уурхайн хиймэл нууранд нэг хүн осолдож амиа алдсан. Тэгвэл Сэлэнгэ аймгийн Мандал сумын "Түнхэл” багийн Гачууртын алтны уурхайн харуулаар ажилладаг иргэн 57 настай, эрэгтэй Г нь сураггүй алга болсныг эрэн хайсны эцэст голын усанд осолдож нас барсныг олжээ. Талийгаач нь энэ сарын 9нд 22.00 цагийн орчимд гэрээсээ гарч, уурхайн нэгдүгээр пост руу явна гээд сураггүй болсон аж. Улмаар гэртээ эргэж ирэлгүй гурав хоносон тул эрэн хайх дуудлагыг Онцгой байдлын газарт өгсөн гэнэ. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 19 дүгээр ангийн болон цагдаагийн 14 алба хаагч, хоёр техник хэрэгсэлтэйгээр удтал эрж хайсны эцэст "Түнхэл” багийн Гацуурт голын эрэг дээрээс цогцсыг нь олжээ. Цагдаагийн байгууллага гаднын нөлөөтэй нас барсан эсэхийг шалгаж байна. Ц.Заяа 1219 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 14-10-2015, 17:37 Сураггүй алга болсон хүний цогцсыг олжээ… 13-10-2015, 16:03 Увс, Булганд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна… 18-07-2015, 13:23 Алга болсон иргэдийг хайсаар байна… 22-06-2015, 10:10 Таван газарт ойн түймэр асч байна… 22-02-2015, 12:57 Цасанд боогдсон иргэдийг аварчээ… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.