|
Видео

Шинэ мэдээ

Шүлхийгээс салаагүй цагт мах экспортлох боломжгүй

Хүнс, хөдөө аж ахуйн яамны хүсэлтийн дагуу БНХАУ-ын  Хилийн хяналт, шалгалт хорио цээрийн газраас томилогдсон эрсдэлийн үнэлгээний баг 10 хоногийн хугацаанд Монгол Улсын баруун бүсэд ажиллаад буцсан. Хятад улсаас томилогдсон экспертүүд буцаад хоёр долоо ч хоноогүй байхад Баян-Өлгий аймагт шүлхий өвчний тохиолдол гарчихлаа. Бид урт хугацааны туршид махны экспортыг нэмэгдүүлэх асуудлыг ярьсан. Үүний үр дүнд энэ жил 1 тэрбум ам.долларын мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломжтой болсон. Хэдийгээр махны экспортын асуудал нааштай байгаа боловч өвчлөлийн асуудлаас болж энэ бүх ажил цуцлагдахгүй гэх аргагүй юм. Хятад улсын хувьд өмнө нь ч мөн малын гаралтай өвчлөлийн асуудлаас болж махны экспортыг хоёр жилээр хойшлуулж байсан тохиолдол бий.

 Хүнс, хөдөө аж ахуйн яамны зүгээс малыг эрүүлжүүлэх, халдваргүйжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа. Гэвч  энэ ажил зөвхөн Засгийн газар, салбарын яаманд хамаатай ажил бус малчин нэг бүрийн хичээл зүтгэл шаардлагатай юм. Дэлхийн бусад улс орны хувьд малын гаралтай гоц халдварт өвчлөлийн асуудлыг бүсчлэлийн хүрээнд шийдсэн байдаг. Тодруулбал, эрүүл, халдваргүйжүүлэлт, хорио цээрийн бүс гэх мэтчилэн хөдөө аж ахуйн чөлөөт бүсийг хөгжүүлж байна. Ингэснээр эргээд ямар ч малын өвчлөлгүй, органик бүтээгдэхүүнийг дэлхийд таниулах боломжтой болж байгаа юм. Бидэнд ч мөн адил энэ мэтчилэн чөлөөт бүсээр дамжуулж махны экспорт, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх өргөн боломж нээлттэй байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.