Р.Батцоож: Монголын циркийн урлаг сэргэж байна

1001

Залуу циркчдийн олон улсын наадам энэ өдрүүдэд манай оронд болж байна. Олон орны уран бүтээлчдийг нэгэн дээвэр дор цуглуулсан энэхүү наадам манай уран бүтээлчдийн хувьд туршлага солилцох боломж олгож буйгаараа ололттой юм. Тус наадамд Швейцариас ирсэн шавь нараа уг тэмцээнд бэлтгэн оролцуулж байгаа акробатын жүжигчин, агаарын гимнастикч Р.БАТЦООЖТОЙ ярилцлаа.

-Гадаад, дотоодын циркийн жүжигчдийг нэгэн дээвэр дор цуглуулсан наадмыг манайх анх удаа зохион байгуулж байна. Залуу циркчдийн олон улсын наа дам зохион байгуулдаг орон ма-най хаас өөр бий юү?

-Залуу циркчдийн тодотголтой наадмыг ганцхан Парист л зохион байгуулдаг байсан. Тиймээс манай улсын хувьд ийм төрлийн наадам хийсэн хоёр дахь улс боллоо. Монголд анх удаа зохион байгуулж байгаа уг наадмыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Хөгжим бүжгийн коллежийн дэргэдэх Циркийн танхимынхан гардан зохион байгуулж байна. Наадамд олон орны залуу циркчдийг урьсан ч зарим нь хүндэтгэх шалтгаанаар ирж чадсангүй. Энэхүү наадмыг зохиосноор манай циркчдэд харилцан туршлага солилцох, бусдынхаа техникийг мэдрэх, гадаадынханд Монголын циркчид юу чаддагийг харуулах бо ломж бүрдэж байгаа юм. Наад мыг амжилттай зохион бай гуулснаар цаашид жил болгон олон улсын залуу циркч-дийн наадмыг хийх боломжтой болно. Ер нь манай циркчид гадаадад болж буй наадамд оролцдогоос биш эх орондоо тэмцээн зохион байгуулж бай-гаагүй.

-Та энэ наадамд Швейцарьт байхдаа бэлтгэсэн шавь нараа оролцуулж байгаа гэсэн. Тэд наадамд ямар үзүүлбэрээр өрсөлдөж байна вэ?

-Наадамд оролцохоор Швей цариас миний гурван шавь ирсэн. Шавь нар маань хоёр үзүүлбэр толилуулна. Нэг нь баганат гимнастикийн үзүүлбэр бэлтгэсэн. Энэ нь эмэгтэй хүний хувьд хийхэд хэцүү, хүнээс их бяр шаарддаг. Нөгөө хоёр охин нь агаарын гимнастикийн үзүүлбэр үзүүлнэ. Мөн энэ удаагийн наадмыг үзэхээр миний ажиллаж бай-сан"Старлайт” циркийн эзэн, сургуулийн захирал хоёр ирсэн. Тэд хэдийгээр олон улсын циркийг үзэхээр ирсэн ч цаашид хамтран ажиллах циркчдийг давхар харж байгаа юм. Би Швейцарьт байхдаа жил болгон монголчуудынхаа авьяасыг олон улсад таниулахын тулд холбогдох хүмүүстэй нь ярилцаж, гэрээ хийхэд нь тусалдаг байсан.

-"Старлайт” циркийн эзэн, сургуулийн захирал нар энэ удаагийн наадамд орол цож буй жүжигчдээс сонгон гэрээ хийнэ гэсэн үг үү?

-Тэд 2016 онд гадаадаас хамтран ажиллах хүнээ сон гоод гэрээгээ хийчихсэн. Тэдний дунд Монголын циркчид ч бий. Харин 2017 онд гэрээ хийх жүжигчнээ одооноос хайж байгаа нь энэ. Тиймээс залуу циркчдийн хувьд Европын циркид ажиллах боломж байна гэсэн үг юм. Мөн энэ хоёр хүнийг ирснийх би нэг ажил бүтээхээр зорьж байгаа. Манай циркийн сургууль шатчихсан шүү дээ. Тиймээс Швейцарийн циркийн сургуулийн захиралд сургуулийнхаа шатсан байрыг үзүүлж, хандив хүсэх санаатай байна. Бас миний хичээл зааж байгаа циркийн сургуулийн хүүх дүүд ирэх хавар төгсөнө. Тэднийг төгсөнгүүт нь сайн бэлт гэж байгаад гадаадад гар-гаж туршлага солилцуулах, ур чадварыг нь сориулах бо-дол той байгаа юм. Циркийн сургуульд сурч байгаа хүүхдүүд төгсөөд ажилгүй болчихоод байна.

-Наадамд Монголоо тө-лөөлөн оролцож байгаа циркийн жүжигчид ямар үзүүл-бэрээр оролцох гэж байгаа бол?

-Монголын Циркийн сургуу-лийг төгссөн19,20 настай жү-жиг чид энэ удаагийн наадамд оролцож байна. Москвагийн олон улсын циркийн тэмцээний мөнгөн цомтой шидэх банзны үзүүлбэр, Хятадын Уханьд болсон олон улсын тэмцээнээс мөнгөн цом хүртсэн үзүүлбэрийг манай залуу цирк чид бэлтгэсэн. Мөн манай улс уран нугаралтаараа алдартай. Иймд наадамд уран нугаралтаар дагнасан бүтэн үзүүлбэрээр оролцоно. Ингээд Монголоос ердөө гуравхан үзүүл бэр үзүүлнэ. Наадмыг орон бүрийн төлөөлөл болсон хүмүүс шүүнэ.

-Наадмын шагналын сангийн талаар мэдээлэл өгсөн үү. Түрүүлсэн хүнд ямар боломж нээгдэх вэ?

-Гран-прийн эзэн тодруула-хаас гадна эхний гурван байр тус бүр хоёрыг шалгаруулна. Бас тодорхой хэмжээний мөнгөн шагналтай. Энэ нь наадмыг улам өрсөлдөөнтэй болгож байна. Ингэж дотоодынхоо циркч дийг хөдөлгөхгүй бол тэд бэлтгэлээс өөр зүйл хийхгүй юм. Зарим нь бэлтгэл хийх ч байргүй байна шүү дээ. Хуу-чин цирк шатаагүй байхад жүжигчид тэнд цуглардаг байсан. Гэтэл цугладаг байсан ганц цирк нь шатсанаас хэцүү байдалтай болчихсон байна л даа. Ер нь манай циркчдийн ур чадвар олон улсад аль хэдийнэ танигдсан, ганцхан бэлт гэл хийх байргүй нь асуу-дал болоод байна. Манай циркчид оролцсон олон улсын тэмцээнээсээ хоосон ирсэн тохиолдол байхгүй шүү. Бид долоон тэрбум төгрөгөөр хоёр заалтай, дотуур байртай циркийн сургууль барих бо-ломж той. Ингэхдээ Азийн ор нуудын циркийн сургууль гэ сэн тодотголтой хийхээр сур гуулийн зураг төслийг гар-гаад холбогдох хүмүүст өг сөн ч шийдвэр гаргуулах хэм-жээнд хүрсэнгүй. Энэ сургуулийг байгуулж чадвал Өвөр-монгол, Буриад, Халимаг, Яку таас хүүхдүүд манайд су-рал цахаар ирнэ гэдэгт итгэлтэй байна. Сургуульд багшлах мэр гэжлийн багш нар ч бэлэн байгаа.

-Олон орноос ирсэн циркч дийн бэлтгэлээ хийж байгааг харахад анхаарал татахуйц үзүүлбэртэй уран бүтээлч байв уу?

-Наадамд ирсэн бүх үзүүл-бэрийн программыг би хариу-цан ажиллаж байна. Олон орны циркчид дунд сайн үзүүлбэр бэлтгэж ирсэн хү-мүүс байгаа ч төвшин нь жигд байна. Түүнээс биш хү мүү-сийг алмайруулахаар үзүүл-бэр харагдаагүй. Гэхдээ хүн хүний харах өнцөг өөр шүү дээ. Ажиглахад гадаадын циркч дийн тоглолт, жүжиглэлт, бүжиг, гоо зүйн мэдрэмж сайн хөгжжээ. Тэр нь тэдний тог-лол тыг илүү амьтай болгож байна. Манай циркчид хүнд элементтэй үзүүлбэр хийх гээд махраад байдаг. Яг үнэндээ уран чадвар, гоо зүйн талаасаа хоцрогддог. Үзүүлбэрийг гоё сай хан харагдуулах талаас нь энэ зүйлийг манай циркчид ха-раад сураасай гэж хүсч байна.

-Олон жил гадаадад ажиллаж, амьдраад ирэхдээ Монголдоо нутагшуулах шинэлэг санаатай ирсэн байх. Түүнийхээ заримаас бидэнтэй хуваалцана уу?

-Би Раднаабазарын нэрэм-жит циркийн сургуульд 10 гаруй жил ажилласан. Дараа нь Швейцарийн циркийн сур-гуульд18 жил багшилсан. Швейцарийн циркийн сургууль сургалтын системээрээ Монголын хоос ялгаатай. Ялангуяа жүжиглэлт, уран чадвар талаасаа илүү байдаг. Тиймээс би одоо хичээл зааж байгаа хүүхдүүдийнхээ энэ талыг нь бас хөгжүүлнэ гэсэн бодолтой байна. Тэгээд ч би төгсөх ангийн хүүхдүүдтэйгээ агаарын дөрвөн өвөрмөц үзүүлбэр дээр ажиллаж байгаа. Цаг нь ирэхээр хүмүүст танилцуулна.

-Монголын циркчид Азид танил байдаг ч Европт төдийлөн сайн мэддэггүй гэж та өмнө нь хэлсэн?

-Манай Монголын жүжиг-чид Хятад, Тайвань, Турк зэрэг Азийн орнуудаар аялан тоглоод байгаа юм. Гэтэл Европтой харилцаагүйгээс тэр зах зээл бидэнд хаалттай хэ вээр байсаар байна. Тий-мээс би циркийн жүжигчдээ өөрийнхөө хамтран ажиллаж байсан хүмүүстэй танилцуулж, гэрээ байгуулаад байгаа юм шүү дээ.

-Монголын циркийн урлаг хөгжиж байна гэх юм. Дээхнэ үед циркчид тоглолт хийдэг л байсан. Гэтэл одоо Монголын циркчид хамтарч тоглолт хийхээ больжээ. Тэр дундаа орон нутгийнхан цир кийн тоглолт үзэлгүй олон жил боллоо. Ингээд бодохоор циркийн урлаг улам л унаад байгаа юм биш үү?

-Социализмын үед урла-гийг төр засгаас маш их дэмждэг байсан. Жил бүр олон улсын"Найрамдал” циркийг эх орондоо зохион байгуулдаг байв. Одоо нийгэм хүнийг өөрч лөөд хаячихлаа. Хүмүүс циркийн тоглолт үзэхээ болиод хошин шог, нийтийн дуучдын тоглолтыг л үздэг болжээ. Мөн цирк хувьчлагдсан. Үүнээс болоод циркийн урлагийг мэд дэг удирдлага, найруулагч байх-гүй болсон. Мон голын циркийн урлаг нэг хэсэг цалгардсан ч одооноос сэргэж байна.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>