Япон улстай төмөр замын чиглэд хамтарна

1028

Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ-гийн 2015 оны 10 дугаар сар 22-ны өдөр Монгол Улсад хийсэн ажлын айлчлал амжилттай өндөрлөв. Энэхүү айлчлал нь хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, хоёр талын болон олон улсын тавцан дахь харилцан сонирхсон асуудлаар санал солилцох, "Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-т түшиглэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай, бие биеэ нөхсөн худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болов.

Айлчлалын хүрээнд хийсэн албан ёсны хэлэлцээний үеэр талууд Таван толгой, Зүүн чиглэлийн төмөр зам зэрэг асуудлаар санал солилцож, Монгол Улсын дэд бүтцийн томоохон төслүүдэд хамтран ажиллах асуудлаар санал солилцов. Түүнчлэн талууд бүс нутгийн болон олон улсын тавцанд хамтран ажиллах, НҮБ болон бусад олон улсын байгууллагуудын хүрээнд харилцан бие биенээ дэмжин ажиллахаа нотлов.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>