Цаг агаарын мэдээ

1081

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Төв, Хэнтий, Сүхбаатарын нутаг, Дорнодын баруун, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр , маргааш Дорнод, Сүхбаатарын зүүн хэсгээр цасан шуурга шуурна.

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, говь талын нутгаар хүчтэй салхи салхилж,  ихэнх нутгаар хүйтэн байхыг онцгой анхааруулж байна.

2015 оны аравдугаар сарын 25-ны 20 цагаас аравдугаар сарын 26-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи баруун хойноос ихэнх нутгаар  секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Завханы нутаг, Говь-алтай, Баянхонгорын хойд хэсгээр 11-16 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Говь-алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч  шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 9-14 градус, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө өдөртөө бүх нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Хэнтэйн уулархаг нутгаар хүйтэрч шөнөдөө 3-8 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө  хүйтэрч 0-5 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, өдөртөө 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө  нутгийн зүүн хэсгээр хур тунадас цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн хэсгээр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 1-6 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө  цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна.  Хүйтэрч шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

2015 оны аравдугаар сарын 27-ноос арваннэгдүгээр сарын 01-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан  төлөв

27-нд баруун зүгийн нутгийн ихэнх, төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 28-нд баруун болон зүүн зүгийн нутгаар, 29-нд баруун зүгийн нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи  27-нд ихэнх нутгаар, 28, 29-нд нутгийн зүүн секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>