"Гал үндэстэн” холбооны нэг гишүүнийг суллажээ

1665
"Гал үндэстэн” холбооны нэг гишүүнийг суллажээ Өнгөрсөн оны есдүгээр сард Төрийн ордон руу буутай нэвтэрч гал нээсэн мөн Уул уурхай яам, "Централ тауэр”-т тэсрэх бөмбөг тавьсан "Гал үндэстэн” холбооны Ц.Мөнхбаяр тэргүүтэй хүмүүст шүүхээс ял ногдуулсан. Тэгвэл өчигдөр тэдний нэг болох С.Дашцэрэнг сулалсан талаар эх сурвалж мэдээллээ. Түүнд улсын дээд шүүхээс галт зэвсэг хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн хэргээр хоёр жилийн ял ногдуулсан юм. Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар түүний ходоодны өвчин хүндэрч хорт хавдарын түвшинд хүрсэн аж. Хорт хавдар ялаас чөлөөлөх өвчний жагсаалтад багтдаг учраас ийнхүү сулалсан байх магадлалтай юм байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>