Авто худалдаачид тайван жагсаал хийлээ

800

 

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах Авто худалдааны цогцолборын эхний ээлж ашиглалтад ороод удаагүй байна. Гэвч хотод үйл ажиллагаа явуулдаг автомашины зах, худалдаачид цогцолбор руу нүүхгүй гэдгээ хэлж, удаа дараа эсэргүүцэл илэрхийлж буй юм.

 

 

Өнөөдөр ч эсэргүүцэл илэрхийлж, автомашины худалдаа эрхлэгчид тайван жагсаал хийлээ.  "Их тэнгэрийн хас” үндэсний нийгэмлэгийн зохион байгуулсан энэ жагсаалд Да хүрээ, Мөнгөн хүлэг, Дизель хүрээ гэсэн захуудын үйлдвэрчний эвлэлүүд оролцсон юм. Тэд Авто худалдааны цогцолбор руу нүүхгүй гэдгээ ийн тайван жагсаалаар илэрхийлж буй аж.

 

"Их тэнгэрийн хас” үндэсний нийгэмлэгийн тэргүүн О.Мөнх-Эрдэнэ  "НИТХ-ын 29 дүгээр тогтоолыг эргэж хараач ээ. Хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах газар руу 6000 бизнес эрхлэгчийг аваачих гэж байна. Хүмүүсийн амьдрал хэцүү энэ үед дөрвөн сая төгрөгийн үнэтэй газрыг шахаж байгаа нь буруу. Бид нүүхгүй” гэв. Тайван жагсаалд оролцогчид хотын дарга Э.Бат-Үүлд шаардлага хүргүүлжээ.

 

 

 

 

 

 

 

 

В.Бат

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>