М.Наранбаатарт холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцаав

1115

УИХ-ын дарга З.Энхболд МҮОНРТВ-ийн захирал асан М.Наранбаатарыг , нэр хүндэд халдсан хэмээн хуулийн байгууллагад гомдол гаргаж түүнд Эрүүгийн хуулийн 111.2-т зааснаар хэрэг үүсгүүлж шүүхээр шийдэгдэж байсан. Тэгвэл өнөөдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар М.Наранбаатарт холбогдох хэргийг өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцсэн байна.
 
Тухайл¬бал, М.Наран¬баатарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтыг явуулах¬¬даа чухал ач холбогдолтой байж болох байдлыг тодруулалгүй орхигдуулсан, өөрөөр хэлбэл хэрэгт чухал ач холбогдол бүхий мэдүүлэг өгч болох хүмүүсийг байцаагаагүй буюу мөрдөн байцаалтын ажиллагааг хэт нэг талыг барьж гүйцэд биш явуулсан байна. 
 
Түүнчлэн анхан шатны шүүх энэ хэргийг шүүх хуралдаанаар хаалттай хэлэлцэх шийдвэр гаргахдаа үндэслэлээ тодорхой заагаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэжээ.
 
Эх сурвалж: "Өглөөний сонин"

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>