Олимпийн аварга Н.Воробьёвагийн нэрэмжит тэмцээнд багийн дүнгээр тэргүүллээ

1136

2012 оны Лондоны Олимпийн аварга, 2015 оны Лас-Вегасын ДАШТ-ий алтан медальт ОХУ-ын алдарт бөх Наталья Воробьёвагийн нэрэмжит "Бүх Оросын өсвөрийн эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн" Эрхүү хотын "Байкал Арена" спортын ордонд энэ сарын 25-ны өдөр зохион байгуулагдлаа.

Олимп, Дэлхийн аварга Наталья Воробьёвагийн хувьд Эрхүү мужийн Тулун хотод төрсөн. Өнгөрсөн жилээс эхлэн түүний нэрэмжит тэмцээнийг Эрхүү хотноо зохион байгуулах болсон юм. Тэрээр тэмцээнд өөрийн биеэр хүрэлцэн ирж шагнал гардуулах болон нээлт, хаалтын ажиллагаанд оролцжээ.Энэ жил 2 дахь удаагаа зохиогдож буй энэхүү тэмцээнд ОХУ-ын олон хотын баг тамирчдын зэрэгцээ хөрш Монгол улсын өсвөрийн чөлөөт бөхийн өсвөрийн баг тамирчид оролцсон нь зохион байгуулагчдын талархлыг хүлээсэн үйл явдал боллоо. Энэхүү тэмцээн 1999-2001 онд төрсөн өсвөрийн бөхчүүдийн дунд 32кг, 34кг, 37кг, 40кг, 43кг, 46кг, 49кг, 52кг, 56кг, 60кг, 65кг, 70 кг-ын жингийн ангиллаар явагдсан. Манай улсаас энэ удаагийн тэмцээнд 13 бөх хүч үзсэнээс 2 алт, 5 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр тэргүүлжээ.

Алтан медаль:

52кг Б.Халиунаа (Эрдэнэт хот "Ирээдүйн Одод" Спортын сургууль)

60кг Б.Сарнай (Налайх хот)

65кг Б.Үүрийнтуяа (Налайх хот)

Мөнгөн медаль:

43кг Т.Цээням (Баянхонгор аймаг)

46кг Б.Сэлэнгэ (Эрдэнэт хот "Ирээдүйн Одод" Спортын сургууль)

56кг Г.Энхсувд (Налайх хот)

65кг Э.Дэлгэрмаа (Өвөрхангай аймаг)

70кг С.Нуржан (Налайх хот)

Хүрэл медаль:

46кг Н.Пүрэвтунгалаг (Баянхонгор аймаг)

46кг Д.Отгонжаргал (Сэлэнгэ аймгийн спортын сургууль)

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>