Нийслэлийн хөгжилд хувь нэмрээ оруулсан 30 иргэнийг шагнав

1189
Нийслэлийн хөгжилд хувь нэмрээ оруулсан 30 иргэнийг шагнав

Нийслэл хот үүсч байгуулагдсаны 376 жилийн ойг тохиолдуулан  30 иргэнийг шагналаа.

Нийслэлийн бүтээн байгуулалт, нийгэм, эдийн засгийн зорилтыг амжилттай хэрэгжүүлэн, төр захиргааны ажлыг боловсронгуй болгох, иргэдийн амгалан тайван, ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулсныг нь үнэлэн НИТХ-ын Хүндэт үнэмлэх, Хүндэт өргөмжлөл, Хүндэт тэмдэг, Улаанбаатар хотын Хүндэт тэмдэг, Нийслэлийн тэргүүний ажилтан, Нийслэлийн Засаг даргын "Жуух бичиг” шагналаар  дээрх хүмүүсийг шагнасан юм. Харин  Нийслэлийн дээд шагнал "Хангарди" одонгоор Улаанбаатар дулаан сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Шугам хоолойны слесарь Цэрэндашийн Гомбодорж хүртэв.

Шагналыг нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Энхболд  нар гардуулж, баяр хүргэлээ.

Шагнал гардуулах үеэр НИТХ-ын дарга Д.Баттулга хэлэхдээ, "Нийслэлийн 376 жилийн ойн баярын мэнд хүргэе. Нийслэлийнхээ хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад өөрийн хувь нэмрээ оруулж, ажилласан салбартаа амжилт гаргаж буй та бүхэнд нийслэлчүүд, нийслэлийн удирдлагуудынхаа нэрийн өмнөөс баяр хүргэж, талархал дэвшүүлье” хэмээн онцлов.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>