“Самсунг”-аас орж ирсэн их хэмжээний мөнгө Б.Батзаяа тэргүүтэй 5 хүний дансанд орсон гэв

855

“Самсунг”-аас орж ирсэн их хэмжээний мөнгө Б.Батзаяа тэргүүтэй 5 хүний дансанд орсон гэвЗам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, "Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан өнгөрсөн амралтын өдөр баривчлан саатуулаад байгаа.

Түүнтэй хамт "Монголын төмөр зам” ТӨХК-ийн ерөнхий гүйцэтгэгч Өмнөд Солонгосын "Самсунг С&Т”, "SCTECM” компанийн удирдлагуудыг баривчилсан гэх мэдээлэл ч байгаа юм. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар энэхүү хоёр хэрэг хоорондоо холбоотой гэж мэдээлж байна. Учир нь "Ухаахудаг- Гашуунсухайт”-ын чиглэлийн 267 км төмөр замыг "Энержи ресурс” компани хувийн хөрөнгөөр барихаар төлөвлөж байсныг Х.Баттулга сайд байхдаа өөрчилж "Монголын төмөр зам” ТӨХК-д шилжүүлсэн. Ийнхүү "Монголын төмөр зам” ТӨХК компани ерөнхий гүйцэтгэгчээр Өмнөд Солонгосын "Samsung C&T” ,”SCTEM” компаниудыг сонгон гурвалсан гэрээ хийж, 267 км төмөр замыг бариулахаар болсон ч өнөөдрийн байдлаар газар шорооны ажил нь 80 хувьтай яваа юм.

Хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад "Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байна. Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн тайлбарыг өгч байна.

Б.Батзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4-т зааснаар ""Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдэж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт сэжиглэн шалгаж байгаа аж.

Харин саатуулах болсон үндэслэл нь данс руу орсон мөнгө байсан гэж эх  сурвалжууд мэдээлж байна.

Тодруулбал, Самсунг компанийн дансанд орсон мөнгөний тодорхой хэсэг буюу 70 орчим хувь нь Монголын нэр бүхий хувь хүний данс руу орж ирснийг хууль хяналтынхан тогтоожээ. Энэ мөнгө хоёр дансаар орж ирж, Монголын нэгэн банкаар дамжуулагдан таван хүний дансанд орсон байна. Мөнгөний урсгал мэдээж тухайн үеийн Зам, тээврийн яамны удирдлагууд байсан бололтой. Тэрний нэг нь Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг гэх таамгууд явж байна.

Харин энэ асуудалд УИХ-ын гишүүн Х.Баттулга дөнгөж сая тайлбар хийсэн. Тэрбээр "Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг улстөрийн захиалгаар баривчилсан. Б.Батзаяа бол зарчимч. А.Гансүх бол хуульч хүн гэдгийг онцолмоор байна. Өөр хэлэх үг алга даа” гэсэн юм.

Б.Чимэг  Шуурхай

Энтрэпрёнер болох шийдвэрийг цөөн тооны хүмүүс л гаргаж чаддаг бөгөөд тэд анхны сэтгэгдэл, мэдрэмждээ хөтлөгдөн байх нь бий. Гэвч энэ нь тогтсон ажлын карьертай харьцуулахад эрсдэлтэй бөгөөд их хэмжээний хөрөнгө шаарддага ажил юм. Тиймээс энтрэпрёнер болохыг хүсч буй бол үүнээс өмнө тогтвортой ажиллаж эрхэлж үзэх хэрэгтэй. Учир нь ингэснээр та тодорхой чадвар болон дадлага туршлагатай болохын зэрэгцээ шинэ санаа төрүүлж, өөрийн бизнесийг босгоход шаардагдах мөнгөний эх үүсвэрээ ч бий болгож чадах юм.

 

Та гайхаж мэднэ л дээ. Гэхдээ зарим ажлууд юу юунаас илүү энтрэпрёнер хүнийг бэлтгэж өгдөг. Дарааах энгийн боловч, үр ашигтай ажлууд өөрийн бизнесээ амжилттай эхлүүлэн цааш үргэлжлүүлэхэд тань тус болох суурь чадваруудыг танд эзэмшүүлэх болно.

1. Жижиглэн худалдаа

Жижиглэн худалдааны ажилтан болсноор та урд өмнө огтхон ч төсөөлж байгаагүй тийм чадваруудаас суралцах болно. Өдөр бүр та юу хүсч байгаагаа ч мэдэхгүй хүмүүстэй харилцах хэрэгтэй болдог. Ингэснээр та тэдэнтэй хэсэг зуур л ярилцсаны дүнд юу хүсч байгааг нь мэдэж, үүнд нь тохирсон бүтээгдэхүүн санал болгож чаддаг болно. Хэсэг хугацааны дараа уг чадвар тань улам бүр хөгжиж, хэрэгцээн дээр нь суурилан тэднийг болон зан аашийг нь уншиж, тодорхойлох бүрэн чадвартай болох юм. Түүнчлэн үйлчлүүлэгч бүр л янз бүрийн зан араншинтай байдаг. Харин үүнд нь тохируулж харьцаж сурна гэдэг маш том чадвар.

 

2. Хоол

Хоол, ялангуяа түргэн хоол бол тийм ч их хүсээд байх салбар биш л дээ. Зарим хоол урлаг хэмээн хэлэгдэж, ахлах тогоочид нь хүндлэл хүлээсэн урлагийн мастерийн түвшинд хүрсэн байх нь бий. Гэхдээ яг энэ сэдвийн хүрээнд би энэ тухай ярих гэсэнгүй. Халуун гал тогоонд хэрэглэгчдийн хэрэгцээнд нь тохируулж асар хурдтай ажиллах тухай л би ярих гэсэн юм. Та эндээс санхүүгээ хэрхэн төлөвлөх, бизнес моделио хэрхэн хөгжүүлэх тухай юу ч сурч чадахгүй. Харин их хэмжээний дарамттай орчинд үнэмлэхүй хурдтайгаар олон ажлыг зэрэг гүйцэтгэж, өө сэвгүй захиалга гаргаж чадах чадварт суралцах юм. Энэ бол таныг маш сайн энтрэпренёр болгож бэлтгэх ажлын орчин билээ.


 

3. Худалдаа, наймаа

Худалдаа, наймаа бол энтрэпренёр болох хүсэлтэй хэн бүхний хийх ёстой томоохон нүүдэл билээ. Утсаар ярьсан ч, биечлэн уулзсан ч бай, та энэ бүхнэс дээд зэргийн харилцааны чадвар сурах болно. Түүнчлэн гэрээ хэлцэл хийх тохиолдолд танаас маш өндөр итгүүлэн үнэмшүүлэх чадвар, харин уулзалт бүр дээр тэдэнтэй хэрхэн зүй зохистой уулзах, харилцах чадвар шаардагдана. Та энэ бүхнийг энэ л ажлаас сурч авах боломжтой. Мөн тодорхой хэмжээний эрх мэдэл байх учир хэр хэмжээний наймаа хийх нь зөвхөн танаас л шалтгаална гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ нь танд яг л бизнес эрхлэгч байх ямар байдгийг мэдрүүлэх болно.

 

4. Хэрэглэгчийн үйлчилгээ

Бүх л ажил хэрэглэгчийн үйлчилгээний элементийг агуулсан байдаг. "Хэрэглэгчийн үйлчилгээ”-тэй туйлын ойр ажиллах нь маш чухал. Учир нь та өдөр ч, шөнө ч "ширүүн галд” хүмүүстэй харилцах шаардлагатай болно. Ингэснээр хэн нэгэн ууртай, бухимдсан хэрэглэгч хашхирч байсан ч та инээмсэглэсэн царайгаа хадгалсаар л байх чадварт суралцах юм. Өөрөөр хэлбэл энэ нь хэнтэй ч харилцах чадвар болоод маш өрсөлдөөнтэй орчинд ажиллаж сурах дадлыг танд бий болгож байдаг.

5. Менежмент

Энтрепренёрын адал явдалт амьдралын хэв маягаар амьдрахаар шийдсэн бол юун түрүүнд менежментийн ертөнцөд ажиллах хэрэгтэй гэдгийг танд сануулъя. Гэхдээ энэ нь зөвхөн цагаан захтнуудын ажлын талбарт ажиллаарай гэсэн үг биш юм. Ресторан, их дэлгүүр, жижигхэн номын дэлгүүрт ч менежер хийж болно шүү дээ. Үүнээс та багын ажиллагаа, хэн нэгнийг төлөөлөн харилцах, цагийн менежмент төдийгүй бизнесээ эхлүүлэхэд нэн шаардлагатай нөөц хуваарилах чадварт суралцах болно. Энтрепренёруудыг ямар ч онолын номоос илүү менежментийн ажлын талбар л бүрэн дүүрэн хөгжүүлж чадна.

 

Та аль хэдийн дээрх ажлуудаас хэд хэдийг нь хийгээд үзчихсэн байгаа бол эдгээрээс олж авсан туршлага болон үр дүнгээ эргээд нэг хараарай. Ямар ч онолын ном, багш танд энэ ажлын байраас суралцсан зүйлийг хэлж өгч чадахгүй.

 

Та авхаалжтай л байж чадвал үүнээс сурч авсан бүхнээ өөрийн өдөр тутмын дадал, хэв маягаа болгож чадна. Ингэснээр та илүү нээлттэй, туршлагатай мөн алсын хараатай нэгэн болох болно. Үр дүнд нь таны бизнес ч цэцэглэн хөгжинө гэдэгт итгэх хэрэгтэй.

- See more at: http://mlctraining.mn/d28/#sthash.MI0DsozP.dpuf

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>