Б.Батзаяаг мөнгө угаасан хэргээр давхар шалгаж байна

1189

Б.Батзаяаг мөнгө угаасан хэргээр давхар шалгаж байнаЗам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, "Монголын төмөр зам" ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас өнгөрсөн амралтын өдөр баривчлан саатуулсан нь олны анхаарлыг ихэд татаж байна.

Албаны эх сурвалж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4-т зааснаар "Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдэж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан" хэрэгт сэжиглэн шалгаж байгаа талаар мэдээлсэн.

Тэгвэл түүнтэй хамт нэг солонгос, гурван монгол иргэн саатуулагдаж байгаа талаар баттай эх сурвалж мэдээлж байна.

Тодруулбал, БНСУ-ын иргэн, "Эл Си Ти Эс” компанийн гүйцэтгэх захирал Ли Жон Гиол, "Монголын төмөр зам” ТӨХК-ийн хэлтсийн дарга З, "Бизнес Имблоёд”  компанийн Б нарыг саатуулаад байгаа юм байна. Тэднийг ЭХТА-ийн 148.4-т заасан залилангийн хэргээс гадна ЭХТА-ийн 166.2-т зааснаар мөнгө угаасан хэрэгт давхар сэжиглэн шалгаж байгаа аж.

Б.Батзаяаг данс руу нь орсон мөнгөтэй нь холбогдуулан саатуулан  байгаа гэх. Өөрөөр хэлбэл, "Самсунг" компанийн дансанд орсон мөнгөний тодорхой хэсэг буюу 70 орчим хувь нь Монголын нэр бүхий хувь хүний данс руу орж ирснийг хууль хяналтынхан тогтоожээ. Энэ мөнгө хоёр дансаар орж ирж, Монголын нэгэн банкаар дамжуулагдан таван хүний дансанд орсон байна.

Б.Чимэг http://www.zaluu.com/read/1ef0g40a

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>