Манай тамирчид 38 медальтай эх орондоо ирлээ

767

e10e34d0-f6e5-408d-b205-16cb8fe2a7fe

Тайваний ой тогтоолтын нээлттэй тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Монголын Оюун Ухааны Академийн баг тамирчид 20 алт, дөрвөн мөнгө, 14 хүрэл нийт 38 медаль хүртэж, хол тасархай түрүүлсэн манай тамирчид өчигдөр эх орондоо ганзага дүүрэн ирлээ.

Энэхүү тэмцээнд оролцсон Их мастер С.Цогбадрах тэмцээний хамгийн хүнд төрөл болох сонсголын ой тогтоолт шалгасан "Spoken Number" буюу "Дуут цифр" төрөлд өөрийн эзэмшиж байсан Дэлхийн дээд амжилт (390 цифр)-ыг эвдэж 432 цифр болгон шинэчлэн тогтоосон билээ.

Ой тогтоолтын нээлттэй тэмцээнд амжилттай оролцсон тамирчдыг Монголын оюун ухааны академийн багш Б.Баасандорж бэлтгэн тэмцээнд оролцуулсан юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>