Сэтгэлийн тус багаддаггүй

758

Монголчууд бид нэг нэгнээ хайрлах сэтгэлтэй, боломжгүй яваа нэгэндээ боломж бололцоогоороо туслах сайхан сэтгэлтэй хүмүүс билээ. Чингэлтэй дүүргийн 18-р хорооны Яргайтын 33-9 тоотод оршин суух Тэрбиш гэж эмэгтэй 4 хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг. Тодорхой эрхэлсэн ажилгүй ч энэ эмэгтэй амьдралын төлөө чадах ядахаараа зүтгэж үр хүүхдээ сайн хүн болгон хүмүүжүүлж яваа нэгэн билээ.

 Саяхны нэг өдөр Бэгзсүрэнгийн Ган-Эрдэнэ гэж энэ залуу санаачлан найз нартайгаа хамтран энэ айлд машин нүүрс, гурил, будаа, хоол хүнсний зүйл, өвлийн хувцас хунар бэлэглэсэн байна. Тэрээр энэхүү сайхан сэтгэлийн тусламжаа урьд нь ч зохион байгуулж байсан ба цаашид ч үргэлжлүүлсээр байх юм байна.

Монгол хүний сайхан сэтгэл, саруул ухаан үргэлж өөдөө байг. Чин сэтгэлийн тус хэзээ ч багаддаггүй гэдгийг энэ жишээ харууллаа.  Сайхан сэтгэлт Монгол хүмүүн танд сайн сайхныг хүсч Амьддаа хүн хүнээ хайрлахыг уриалж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>