Шуурхай: ЭМСЯ-ны сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас баривчиллаа

1050

Шуурхай: ЭМСЯ-ны сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас баривчиллааЭМСЯ-ны сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас  саатуулжээ. Түүнийг авлигын хэргээр өнөөдөр яаман дээрээс нь саатуулан байцаасан байна. Харин яг одоо /2015-11-04 22.30 цагт/ ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр анги руу авч явж байна гэж баттай эх сурвалж мэдээллээ.

Энэ талаар намын нөхдөөс нь тодруулахад "Тийм. Сайдыг саатуулан авч явсан гэх мэдээлэл байна. Одоогоор нарийн мэдээлэл өгөх боломжгүй байна" гэсэн хариулт өгч байна.

Харин албаны эх сурвалжаас тодруулахад энэ талаар тодорхой хариулт өгөөгүй ч уг мэдээллийг үгүйсгэсэнгүй. Юутай ч МАХН-ын гишүүн, ЭМСЯ-ны сайд Г.Шийлэгдамбыг авлигын хэргээр саатуулаад байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг маргааш эргэн мэдээлэх болно.

Б.Чимэг

zaluu

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>