Эмэгтэй мэлхийнүүд нь зөвхөн өнөөдөр өөрийн санхүүгийн нисэлтийн үндсийг тавьж чадна

876
Эмэгтэй мэлхийнүүд нь зөвхөн өнөөдөр өөрийн санхүүгийн нисэлтийн үндсийг тавьж чадна
Хонь - (3/21-4/19)
Одоогийн гариг эрхсийн хандлага нь хониныхны бүтээлч байдал, өдөр тутмын уйтгартай хэмнэл, нэгэн хэвийн давтамжтай ажлын хэв маягыг харуулж байна. Залхмаар, уйтгартай ажлуудаа төлөвлөгөөнөөсөө арилгаж зөвхөн хүч сорьсон сонирхолтой ажлуудыг хий. Танд нийгмийн болон олон нийтийн ажлуудыг зохион байгуулах ур чадвар, туршлага хангалттай байна, тиймээс ирж буй боломжуудыг шүүрч авахын тулд харай. Хайр дурлал, гоо сайхны сугар гариг шөнө хонины ордонд шилжин байрлах ба хүсэл тэмүүлэл, дур хүслийг нэмэгдүүлнэ, ялангуяа унтлагын өрөөнд идэвхтэй байна. Сугар гариг хонины ордонд дараагийн гурван долоо хоног найрсгаар байх хугацаанд найз нөхөдтэйгээ, ажил хэргийн хамтрагчидтайгаа уулзан танилцаж, сонирхол нэгт хүмүүстэй үзэл бодлоо хуваалц.

Үхэр - (4/20-5/20)
Амьдралын эрч хүч өндөр түвшинд байх боловч хэт их сэтгэл хөдлөл таныг сүйтгэж мэдэх юм. Хардалт, дайснуудын нууц явуулга, түншийн илт өдөж хоргоосон байдлаас болж хэрүүл шуугиан гаргахгүй байхыг од эрхэс танд анхааруулж байна. Ямар ч үр ашиггүй хоосон яриа, утгагүй хэрүүл шуугиан таны хамаг үнэтэй цаг заваас хумслахаас хэтрэхгүй. Өнгөрсөн хоёр өдөр бий болсон эргэлзээтэй асуудал ор мөргүй арилах бөгөөд бүх зүйл маш тодорхой болж ирнэ.

Ихэр - (5/21-6/21)
Зарим зүйл бусад байдлаас салсан ч бодсон сэдсэнээ биелүүл. Өөрийн байр сууриа бүү алд. Хийснээ хий. Хувь заяаны эзэн нь та. Амьдралаа сайн хяна. Та өөрийн тооцоонд үндэслэж цөөхөн түншүүдтэйгээ санхүүгийн ажлаа эрхлэх болно. Тааламжгүй нөхцөлд орох, төлөвлөөгүй байдал үүсч, бусадтай харилцах харьцаанд тань сөрөг байдал бий болох, хоёрдмол байдал үүснэ. Нөхцөл байдал өнөөдөр таныг өөрийн зарчим болон үзэл бодлоо хамгаалахад хүргэнэ. Тус ордын хүмүүс өнөөдөр уймарч, буй болсон нөхцөл байдлыг зөвөөр дүгнэх чадваргүй байна.

Мэлхий - (6/22-7/22)
Ажил хэргийнхээ явдлыг түргэсгэхэд сайн өдөр. Санхүүгийн байдал бага зэрэг дээшлэх магадлалтай. Эрэгтэй мэлхийнүүдийн дотоод тавгүйтэл, сэтгэл санааны дэлбэрэлт, ааш занд эрс өөрчлөлт гарах нь хамтрагчтайгаа харьцах хувийн харьцаанд муугаар нөлөөлнө. Дуугаа хураахгүй байхыг хичээх хэрэгтэй. Итгэлтэй дотно яриа ба хариу илэн далангүй байдал найрамдал эв нэгдлийг авчирна. Эмэгтэй мэлхийнүүд нь зөвхөн өнөөдөр өөрийн санхүүгийн нисэлтийн үндсийг тавьж чадна.Дотны хүмүүс санхүүгийн дэмжлэг үзүүлж магадгүй.

Арслан - (7/23-8/22)
Материаллаг байдал тогтворгүй байна. Сэтгэлийн хөдөлгөөнтэй ямар нэг зүйлд хэт татагдсан хүмүүс мөнгийг салхинд зүгээр л хийсгэж чадна. Таагүй нөхцөл байдал ажил хэрэгч хүмүүст байнга саад болно. Жижиг сажиг зүйлс таны анхаарлыг гол зүйлээс хөндийрүүлнэ. Хэрвээ та гол чиглэлээ тодорхойлон өөрийгөө ажил хэрэгтээ бүрэн дайчилж чадвал энэ өдрийн сөрөг хандлагуудыг сөрөн зогсож чадна.

Охин - (8/23-9/22)
Осолтой өдөр. Таныг мухардалд оруулах таагүй мэдээ ирж болзошгүй. Сексийн харьцаа тогтворгүй байна. Баярын итгэл найдвар ойрд биелэшгүй нь. Таны амьдралын эрч хүч буурч байна. Хэрвээ та үүнд өндөр ач холбогдол өгч, хэт их анхаарвал сэтгэл гутарна. Үндэслэлгүй түрэмгий зан авир гаргана. Хэрвээ хүндрэл бэрхшээл тохиолдвол, ойр дотны хүн болон ажлын хамтрагчаасаа дэмжлэг ав. Дохио тэмдгийг сайн ажигла.

Жинлүүр - (9/23-10/22)
Зөрчилтэй хоёрдмол өдөр. Хөрөнгө мөнгөний асуудал дээр гайхамшигтай амжилт, томоохон азгүйтэл ээлжилнэ. Шүүхийн байгууллагатай орооцолдохоос зайлсхий. Удахгүй бүх зүйл хэвийн болно. Таны дур булаам байдал хүмүүсийг өөртөө татаж, олон асуудлыг нэгэн зэрэг шийдэхэд тустай. Өнөөдөр тэвчээртэй байх шаардлагатай. Бүрхэг байдлаар ажилдаа хандаж болохгүй. Хүнтэй харьцах харилцаандаа анхаарах хэрэгтэй бөгөөд хэрэггүй зүйл ярьснаас болж өөрийгөө эвгүй байдалд оруулж магадгүй байна.

Хилэнц - (10/23-11/21)
Өнгөрсөн цаг үеийн азтай байдлууд буурсан байна. Өнөөдөр танд юу ч тохиолдож байсан та бүх зүйлийг гэрэлтэй талаас нь харах чадвартай байна. Сүүлийн үед танилцсан шинэ танилуудтайгаа анхааралтай, болгоомжтой харьцах хэрэгтэй. Тэдний хэн нэг нь таны итгэмтгий, цайлган занг шунахайн сэдлээр ашиглаж магадгүй гэж гараг эрхэсийн байрлал зөгнөж байна. Үүнээс болж та урам хугарах байх. Ертөнцийг үзэх үзэлд байх алдаагаа засахгүй бол сөрөг зүйлс танд дахин дахин тохиолдсоор байна.

Нум - (11/22-12/21)
Эргэн тойрны хүмүүс болон болж буй үйл явцад ижил дүгнэлт хийхэд сэтгэл санааны хэвийн бус байдал саад болж байна. Энэ оройг ганцаар өнгөрөөж үүссэн нөхцөл байдал хэд хоногийн дараа өөдрөг сайхан болно гэдэгт найд.

Матар - (12/22-1/19)
Таны хатуу сонголт хийх эсвэл бууж өгөхөд хүргэх таагүй өдөр. Гэнэтийн таагүй үйл явдлууд хаа сайгүй таарна. Эх эцэгтээ болон гэр бүлийн гишүүдэд хандахдаа та нэлээд эрхэмсэг байх ба байнга командлахыг чармайна. Нервийн цочрол, түгшүүртэй байдлууд үргэлжлэх бололтой. Оройн удаан зугаалгууд танд сайн нойрсоход таатайгаар нөлөөлнө. Өөрийн зорилго болон саяхан орж ирсэн сайхан санаандаа анхаарлаа хандуулах нь цаашид хөдлөх хөшүүрэг болно.

Бумба - (1/20-2/18)
Танд хүчит шуурга сөрөн явж байгаа мэт санагдавч өндөр үр дүнд хүрэх магадлалтай. Материаллаг хүндрэлд орох магадлал бага байна. Татвар үл хөдлөх хөрөнгөтөй холбоотой бичиг баримт бүрдүүлэхдээ анхааралтай бай. Магадгүй их хэмжээний мөнгө орж ирнэ. Хумхууд хүсч байсан зүйлс биеллээ олох болно. Гэхдээ өөрийн үйлдэлдээ хариуцлагатай, хувийн зохион байгуулалтай хандахыг хичээ. Үүний үр дүнд санхүүгийн байдал сайжрах болно. Хэрэв гэрээс хол энэ өдрийг өнгөрөөхийг хүсвэл үүнийгээ хийгээрэй. Эв найрамдал, зөвшилцлийн өдөр.

Загас - (2/19-3/20)
Ажлаа өөрчлөхөд тохиромжтой өдөр. Амжилтын цаг үе иржээ. Та олонд нэр хүндтэй, хайртай хүн нь болсон байна. Таны ажил хэрэг сайн, ирээдүй рүү итгэл төгс харж чадна. Үзэл бодлоо илэрхийлж шинэ санаа дэвшүүлэхээс бүү ай. Түүнийг тань зохих ёсоор нь үнэлэх болно.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>