Хүнд гэмт хэрэг үйлдэх гадаад иргэдийн тоо нэмэгдлээ

250

 

Хүнд гэмт хэрэг үйлдэх гадаад иргэдийн тоо нэмэгджээ Солонгос улсад ажиллаж, амьдардаг гадаад иргэдийн үйлдэж буй онц ноцтой, хүнд гэмт хэргийн тоо жил бүр өсөн нэмэгдэх болсон байна.

Өнөөгийн байдлаар бүртгэгдсэн 10-н хүнд гэмт хэрэг тутмын нэгийг гадаад иргэд үйлдэж байгаа ба үүнд хүний амь хохироосон, бусдын биед онц ноцтой гэмтэл учруулсан, хууль бус мөрийтэй тоглоомын газар ажиллуулсан, хар тамхи худалдаалсан зэрэг гэмт хэргүүд багтаж байгаа ажээ.

Солонгос улсын цагдаагийн газар өнгөрсөн 9-р сарын 01-нээс 31-ний өдөр хүртэл "Гэмт хэрэг үйлдэж буй гадаадын иргэдэд хийх эрчимт сарын ажил"-ын үеэр нийтдээ 708-н иргэнийг саатуулж, 93-н иргэнд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Гадаадын иргэд нь үйлдэж буй 10-н гэмт хэрэг тутмын 8-ыг өөрийн нутаг нэгт иргэдийн эсрэг үйлдэж байгаа бол 10-н гэмт хэрэг тутмын хоёрыг Солонгос иргэний эсрэг үйлддэг.

Мөн зохион байгуулалалтай гэмт хэргийн 12 бүлэглэлийн 70 гаруй гишүүнийг илрүүлсэн бол хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэсэн, худалдсан, хэрэглэсэн хэрэг үйлдсэн 38-н удаагийн хэрэгтэй холбогдуулан 61-н иргэнийг саатуулжээ. Үүнтэй холбогдуулан тус улсын цагдаагийн газар "Солонгос иргэдийн амар амгалан байдлыг хангахын тулд гэмт хэрэг үйлдсэн гадаад иргэдийг цаг алдалгүй илрүүлэх,саатуулах эрчимт ажлыг тасралтгүй хийж байхаар болсноо мэдээлжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.