Эх нялхасын эмнэлэгт гал тогооны тоног төхөөрөмж бэлэглэлээ

341

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн болон эхчүүдийн гал тогоонд 25 сая төгрөгийн үнэтэй гал тогооны тоног төхөөрөмжийг "Чиглэл” компанийнхан бэлэглэлээ. "Чиглэл” ХХК нь энэ жил 25 жилийнхээ ойг тэмдэглэж, ойн хүрээндээ тус сайн үйлсийн аян зохион байгуулж байгаа аж. Тэдний гол зорилго нь Монголын ирээдүй болсон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмчилгээ сувилгаанд хэвтэн эмчлүүлж байгаа эх, үрсийг чанартай эрүүл хоол хүнсээр хангах юм байна.

Тоног төхөөрөмж бэлэглэх үеэр "Чиглэл” ХХК-ны Ерөнхий захирал Ц.Бумцэнд хэлэхдээ, "Бид ойгоо тэмдэглэхдээ тууз хайчлаад баярлаад өнгөрөх биш нийгэмд тэр дундаа Монголын ирээдүй болсон мянга мянган хүүхдийг илааршуулж эдгээдэг буянтай үйлстнүүдийнхээ ажлыг хөнгөвчилж, дэм болох үүднээс Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гал тогоонд хэрэгцээтэй тоног төхөөрөмжийг нь бэлэглэхийг хүссэн. Би 1987 онд тухайн үеийн Худалдаа Бэлтгэлийн Яамны харьяа Худалдааны засвар, зарлал чимэглэлийн газарт засварчнаар ажиллаж байхдаа энэ гал тогооны тоног төхөөрөмжийг анхлан суурилуулж байлаа. Өнөөдөр 28 жилийн дараа өөрийн компанийн хөрөнгөөр хэрэгцээтэй зарим тоног төхөөрөмжийг угсарч суурилуулан бэлэглэж байгаадаа сэтгэл дүүрэн баяртай байна. Бид 18 төрлийн 55ш бараа бүтээгдэхүүн бэлэглэж байгаагаас 40% нь манай өөрийн "чиглэл” компанид үйлдвэрлэн гаргасан монгол хүний ур ухаанаар бий болсон гал тогооны тоног төхөөрөмж байгаа. Бидний халуун сэтгэлийн бэлгийг хүлээн авсан та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсэж, Монголын үрс маш олон болтугай, бүгд эрүүл энх инээд хөөрөөр дүүрэн байх болтугай гэж ерөөе” гэлээ.

Баялаг бүтээгч, шинийг санаачлагч "Чиглэл” ХХК нь ОХУ, БНХАУ-аас хүнс нийтийн хоол, рестораны зориулалттай гал тогооны тоног төхөөрөмжийг импортолдог. Мөн хуучин тоног төхөөрөмж сэргээн засварлах, ашиглагдсан тоног төхөөрөмжийг худалдаалах дагнасан дэлгүүрийг ажиллуулдаг байгаа. 2005 онд БНХАУ-аас тоног төхөөрөмж үйлдвэрлэх машин техник, багаж оруулж ирснээр байгууллагуудын захиалгаар 30 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэж, 800 гаруй импортын бараа бүтээгдэхүүн, гал тогооны сэлбэг хэрэгсэл худалдаалдаг "Таны дэлгүүр”-ийн сүлжээ 5 дэлгүүртэй юм байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.