Ц.Мөнхбаяр өршөөлд хамрагдаж эрх чөлөөтэй боллоо

678

24gsgs

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд зориулан баталсан Өршөөлийн тухай хууль  хэрэгжиж эхэллээ. Тодруулбал, өчигдөр ШШГЕГ-ын харьяа Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах баривчлах ял эдлүүлэх 431 дүгээр ангийн 49, чанга дэглэмтэй 409 дүгээр ангид хүмүүжиж байсан 125 ялтан шүүхийн тогтоол сонсож, 431 дүгээр ангийн 49 ялтан, 409 дүгээр ангид хүмүүжиж байсан 44 ялтан төрийн өршөөлийг хүртэж, эрх чөлөөтэй болсон юм.

Өршөөгдөж гэртээ харихаар болсон хүмүүсийн дотор "Онги гол" хөдөлгөөний удирдагч Ц.Мөнхбаяр багтаж эрх чөлөөтэй боллоо. Тэрбээр Өвөрхангай аймгийн Хархорины хорихоос суллагдсан байна. Ц.Мөнхбаяр өнгөрсөн онд төрийн ордны хамгаалалттай бүсэд галт зэвсэгтэй нэвтэрч, гал нээснийхээ төлөө зандалчлах гэсэн зүйл ангиар долоон жилийн ял сонссон билээ.

Т.Болормаа

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>